×
Нийгэм 10 Долоодугаар сарын 2012
Цаг уурын байдал европын оршин суугчдад ер бусын үзэгдлийг бий болгож байна. Өнгөрсөн онд ойн түймэртэй тэмцсэн бол одоо аадар бороо, үерт нэрвэгдэж байна. Тухайлбал Швед хүчтэй салхи болон сүүлийн 200 гаруй жилд үзэгдээгүй их хэмжээний хур тундаст нэрвэгджээ. Тариалан устгагдаж, фермерууд хохирол хүлээв. Польшид бүгчим халуун байсан ч мөндөр барилга байшингуудын цонх, дээврийг цоолож эвдэв.
Буриад сул цалинтнуудад цогцолбор барьж байгуулах оросын анхны бүс нутаг болно. «Хижээл насны хүмүүст ийм анхны цогцолбор барьж байгуулах төслийг бид ОХУ-ын нийгмийн хамгаалалын шинэ сайд Максим Топилинд олгосон. Тэрээр бидний санаачилгыг дэмжсэн» гэж өнөөдөр Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын мэдээлэв. «Эдгээр цогцолбор төрийн ба хувийн түншлэлийн үндсэн дээр барьж байгуулна.
Онцгой байдлын яамны аврагчид Кубаньд үерийн уршгийг арилгах ажлынхаа идэвхтэй үеийг дуусгав. 7-р сарын 7-нд шилжих шөнө Геленжик, Крымск, Новороссийск гурван хот болон Краснодар хязгаарын хэдэн тосгоны олон мянган барилга байшин усанд автав. Гай гамшгийн улмаас 172 хүн амь үрэгдэж, 20 мянга гаруй оршин суугч шархдаж бэртэв. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгалитйн эрс хувиралд хүргэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Өчигдөр «Википедия» интернет-төслийн орос хэлт хувилбар ажлаа нэг хоногоор зогсоов. Сайтын ажилтнууд Мэдээллийн тухай хуульд засвар оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна.
«Булгария» суудлын илчит онгоц 2011 оны 7-р сарын 10-нд оросын БНТатарстан Улсын Куйбышевын усан санд живснээс хойш өнөөдөр яг нэг жил өнгөрлөө. 28 хүүхдийг оролцуулан 122 хүн хэлмэгдсэн юм. Ижил мөрний эрэг дээр эмгэнэлт хэрэг явдал болсон газраас гурван км зайтай дурсгалын цогцолборыг нээнэ.
Оросын Краснодар хязгаарт үер 4 тэрбум рубль буюу 125 сая гаруй долларын хохирол учруулав. 400 барилга байшин бүрмөсөн эвдрэн нурав. 29 мянган хүн бүх эд хогшилоо алдсан, 1000 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны Өмнөд бүс нутгийн төвөөс өчигдөр мэдээллээ. 170 гаруй хүн үерт хэлмэгджээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012