×
Нийгэм 9 Долоодугаар сарын 2012
Краснодарын хязгаарт болсон онцгой байдлыг урьдчилан мэдээлэх ёстой системийн ажлыг нарийн шалгах ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Аюултай үер ойртож байгааг цаг тухайд нь мэдээлээгүй байна гэж ОУ-ын Мөрдөн байцаах хороо өнөөдөр мэдээлсэн байна. Кубанийн усны үер болон Украинд болсон зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдсан тул өнөөдөр ОУ-д гашуудал зарлаад байна.
Замын цагдаагийн тусгай батальоны ажилтан Чит хотод нэгэн машиныг шалгах үеэрээ 115 ширхэг баавгайн савар илэрүүлсэн байна гэж Забайкалын хязгаарын Замын цагдаагийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Энэ ачааг БН Буриад улсын иргэн Улаан-Үд хотоос хятадын хил дээр байдаг Забайкальск тосгонд хүргэхээр явж байсан байна. Баавгайн саваруудыг хэдэн давхар хайрцаганд хйисэн байжээ гэж тус хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Амралтын өдрүүдэд Сибирийн ойн түймрийн талбай гуравны нэгээр нэмэгдэж 18 мянган гектараас 24,5 мянган гектар болсон байна. Красноярын хязгаар, Томск, Эрхүү мужуудын нутаг дэвсгэр дээр түймэр дүрэлзэж байна. Энэ газруудад онц байдал зарлаад байна. Гэлээ гэхдээ энэ хугацаанд ОБЯ болон гал сөнөөгчдийн идэвхитэй ажиллагааны хүчинд 40 түймрийн голомтыг унтраасан байна.
Өнөөдөр 7-р сарын 9-нд ОУ-д гашуудлын өдөр болж байна. Энэ өдөр Кубанийн үеэр болон Украины зам тээврийн осолд амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж байна. Кубаньд болсон усны үерээс болж амь үргэдсэн хүмүүсийн тоо өссөөр байна. Сүүлийн үеийн мэдээгээр энэ аюулт усны үерээс болж 171 хүн амь насаа алджээ. 26 мянган хүн хэлмэгдээд байна.
Япон улсад цорын ганц ажиллаж байгаа, баруун өмнөд нутгийн Фукуи мужийн “Ои” АЦС өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна. Засагдаад байгаа үлдсэн 49 атомын эрчим хүчний байгууламжууд техинкийн шалгалтанд байгаа эсвэл өнгөрсөн жилийн 3-р сард “Фукусима-1” АЦС-д гарсан ослоос хойш үйл ажиллагаагаа сэргээх зөвшөөрлийг хүлээж байгаа юм.
Өмнөд Солонгос улсад Япон улсаас суугаа ЭСЯ-ны хашааны хаалгыг нэгэн жолооч ачааны машинаараа мөргөсөн байна гэж японы телевизийн Эн-Эич-Кэй суваг өнөөдөр мэдээлсэн байна. Энэ осолын үеэр азаар хэн ч хэлмэгдсэнгүй, 62 настай Өмнөд Солонгос улсын иргэнийг хорьсон байна. Японы ЭСЯ-нд учирсан хохиролыг тооцож байна.
ОУ-д 7-р сарын 9-нийг гашуудлын өдөр болгох шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргалаа. Краснодарын хязгаарын усны үер болон Украинд болсон зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдсан учир ОУ-д гашуудлын өдөр зарлаж байгаа тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012