×
Нийгэм 8 Долоодугаар сарын 2012
Краснодарын усны үер болон Украйнд болсон зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдсан учир ОУ-д 7-р сарын 9-нийг гашуудлын өдөр болгох шийдвэрийг ерөнхийлөгч Владимир Путин гаргалаа. Кремлийн хэвлэлийн алба энэ тухай зарлалаа.
Кубань болсон байгалын гамшигаас болж хүний амь эрсдсэнтэй холбогдуулан Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлсэн байна. “Кубаньд хүний амь эрсдэсэн байгалын гамшиг тохиолдсныг дуулаад казахчууд эмгэнэн гашуудаж байна.
Япон тэнгист осолдсон Камбожийн далбаатай оросын багтай “Стар” хөлгийг Находка боомтод өнөөдөр чирж авчирсан байна. Владивостокоос ирсэн “Лазурит” аврагч, чирэгч онгоц осол орсон хөлгийг чирж авчирчээ. Бямба гаригт тус хөлгийн кингстоны хоолой нь задарч, машины хэсэг нь усаар дүүрч живэж эхэлсэн байна. Далайн аврах дохиог оросын “Василий Головнин” хөлөг хүлээж авч тусалжээ.
Өнөөдөр ОУ-д Гэр бүл, хайр дурлал, үнэнч сэтгэлийн өдрийг тэмдэглэж байна. Эртний Орос улсад гэр бүл, хайр дурлалын билиг тэмдэг гэж үздэг байсан үнэн алдартны шашны Петр, Феврония хоёр гэгээний өдөрт энэ баярыг зориулдаг юм. Жил бүр Гэр бүлийн өдөр хамгийн шилдэг үнэнч гэр бүлүүдэд Хайр дурлал, үнэнч сэтгэлийн төлөө олон нийтийн медалийг гардуулдаг юм.
Сүүлийн үеийн мэдээгээр Краснодарын хязгаарт болсон үерээс болж 171 хүн амь насаа алдаж, 80 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 205 хүн тэр дундаа 48 хүүхэд эмнэлэгийн тусламж авсан гэж ОУ-ын ДХЯ-ны шуурхай штаб мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна. Тэдний 77-г нь эмнэлэгт хэвтүүлсэн ба 13 нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012