×
Нийгэм 7 Долоодугаар сарын 2012
Буддын шашны эртний урлагийн хосгүй бүтээлүүдийг нууцаар хил давуулж гаргах гэсэн оролдлогыг пакистаны томоохон Карачи хотын хууль сахиулах байгууллагууд тасалдуулж зогсоов. Эдгээр бүтээл олон сая долларын үнэтэй гэж өнөөдөр DawnNews телевизийн сувгаар мэдээллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр цагдаа нар Бурхны барималууд ба очир, 2 мянга гаруй жилийн түүхтэй эртний зоосыг далд хийсэн хайрцагууд ачсан машиныг зогсоожээ.
Краснодар хязгаарын засаг дарга Александр Ткачёв гай гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн байдлыг ерөнхий сайд Дмитрий Медведевэд мэдээлэв. Түүнчлэн тэрээр бүс нутгийн эрх баригчдаас гай гамшигт нэрвэгдэгсдэд ямар тусламж үзүүлж байгааг дурдав. Медведев бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун ба Онцгой байдлын яамны тэргүүн Владимир Пучков нарыг энэ бүс нутаг руу явуулахаар шийдвэрлэв.
Согтууруулах ундаа оросын хэвлэл мэдээлийн орчингоос холдож байна. Архины онцгой татварыг нэмэгдүүлснээс хойш Улсын дум согтууруулах ундааны зар суртчилгааг хэвлэл ба Интернетэд бүрэн хориглох хуулийн төслийг батлав. Ийм зар суртчилгааг хориглосон хууль 2013 оны 1-р сарын 1-нд хучин төгөлдөр болно.
Орос улсад хүүхэд төрөлт урьдын хэмжээнд хэвээр байвал хагас зуун жилийн дараа хүн амын тоо хоёр дахин багасах юм. Хүн ам зүйчид 7-р сарын 8-нд тэмдэглэх Бүх оросын гэр бүл, хайр, үнэнч шударга байдлын өдрийн өмнөхөн ийнхүү таамаглажээ. Таамаглал зөв үү? Энэ асуултад хариулж үзье. Харамсалтай нь оросын дийлэнх олонхи айл ганцхан хүүхэдтэй.
Хятадын эрдэмтэд засгийн газартаа хандан «нэг гэр бүл-нэг хүүхэд» зарчмааар хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогоос аль болох түргэн татгалзахыг уриалав. Тэгвэл хүн амын бүтцэд настай хүмүүсийн хувийг багасгаж, ажиллах хүчин дутагдах асуудлыг шийдвэрлэж болно гэж энэ долоо хоногт «Жунго зинзи шибао» сонинд нийтлэсэн өгүүлэлд бичжээ. Хятадын шинжээчид хүүхэд төрөлтийг хязгаарлах бодлогыг зөөлрүүлэх асуудлыг аль хэдийнэ хэлэлцэж эхлэсэн.
Өнөө өглөө Украйны Почаевская Лавра сүм хийдэд мөргөл хийхээр явсан оросын Псков мужийн Великие Луки хотын оршин суугчдын автобус Киев-Чернигов чиглэлийн замд онхолдсны улмаас оросын 14 иргэн амь үрэгдэж  29 нь шархдаж бэртсэн тухай «Интерфакс»агентлаг ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээллийг үндэслэн уламжлав. Үүний өмнө Украйны Онцгой байдлын яамнаас 15 хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн билээ.
Оросын баруун-өмнөд Краснодар хязгаарын Геленжикийн районд наанадаж 144 хүн үерт эндсэн тухай Оросын Онцгой байдлын яамнаас «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Аадар бороо орсон Геленжикийн районы 2000 орчим барилга байшин усанд автсан байна.Өчигдөр орой бараг 22,6 мянган хүн цахилгаан хангамжгүй боллоо.
Оросын иргэд сууж явсан автобус Украины Чернигов мужид онхолдсны уршгаар 14 хүн амь үрэгдэж, бас 22 нь шархдаж бэртсэн тухай Украины Онцгой байдлын яам мэдээлэв. Оросын Псков мужийн Великие Луки хотоос гарсан Scania автобус Киевэд хүрэх байсан. Автобусанд нийт 45 хүн байсан.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012