×
Нийгэм 6 Долоодугаар сарын 2012
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Интернет чөлөөтэй хэрэглэх тухай тогтоолыг батлав. Баримт бичгийн дагуу Интернет хэрэглэх бүх иргэн ерийн амьдралынхтай адил эрх, эрх чөлөөтэй юм.Өнгөрсөн оны 12-р сард Вильнюст Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын зөвлөлийн хуралдаан дээр Орос ба өөр хэдэн улс ийм тогтоол батлахаас татгалзсан билээ.
Канадын морьтон тамирчин түүхэнд анх удаа 10 дахь удаагийнхаа Олимпт оролцох гэж байна. Энэ жил 65 нас хүрсэн канадын иргэн Иан Миллар Лондон хотод болох Олимпын наадамд оролцох Канад улсын багын бүрэлдхүүнд орсон байна. Тэрээр анх удаа 1972 онд Мюнхен хотод болсон Олимпын наадамд оролцож байжээ.
Токиогийн Уэно амьтны хүрээлэнд том хулсны баавгай зулзгалсан байна. Байгалын бус нөхцөлд үржүүлэх хөтөлбөрийн дагуу амьтан судлаачдын гаргасан ховорхон амжилтуудын нэг энэ гэж амьтны хүрээлэнгийн төлөөлөгч сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Энэ бамбарууш өнөөдөр үд дунд төрсөн байна. Сүүлийн 24 жилийн дотор байгалын бус нөхцөлд жинхэнэ хээлтүүлгээр бүрэлдэж төрсөн анхны хулсны байвгайн бамбарууш энэ юм.
Сычуань мужийн Шифан хотын зэс-молебдены комбинат барих ажлыг түр зогсоов. Учир нь орон нутгийн олон мягган оршин суугчийн тэмцэл хөдөлгөөн үргэлжилсээр байна. Сүүлийн жилүүдэд Хятадад экологийн асуудал олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний гол шалтгааны нэг болсон. Гэвч энэ удаад орон нутгийн эрх баригчдаас комбинат барих ажлыг оршин суугчдад бараг мэдээлэхгүй байгаа явдал байдлыг даамжруулав.
Хакасын БН улсын экологчид фото зургын апппаратын тусламжтайгаар марал бугыг тоолохоор шийдсэн байна. Энэ бугыг тоолох ажлыг Хакасын дархан цаазат газрын хүрхэд бэрх нутагт явуулах юм байна. ОХУ-ын Хакасын БН улс нь Өмнөд Сибирьт байдаг юм. Хаккасийн дархан цаазат газрыг хоёр дархан газрыг нэгтгэж байж 1999 онд байгуулсан юм.
Сири улсын армийн бас нэг генерал Манаф Тлас эх орноосоо зугтаж Түрк улсад ирлээ. Сирийн тусгай албаны өндөр тушаалын төлөөлөгч “Сириастепс” веб хуудсанд ярилцлага өгөхдөө энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Энэ генерал нь Дамаскын аюулгүй байдлыг хангаж байгаа сирийн бүгд найрамдах улсын дээд гвардийн командын бүрэлдхүүнд багтдаг байсан байна.
Одоогийн Москва мужийн амбан захирагч, ОУ-ын ОБЯ-ыг олон жил удирдсан Сергей Шойгуг “Авран туслаж, нинжин сэтгэл гаргасны төлөөх рыцарийн цэргийн загалмай” Мальтын одонгийн дээд шагналаар шагнасан байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа пүрэв гаригт Москва хот дахь Итали улсын ЭСЯ-нд болжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012