×
Нийгэм 5 Долоодугаар сарын 2012
Оросын нисэгчид Удмуртийн улсын амьтны хүрээлэнгийн Сгата-Несейка далайн гүүнд германы шүдний эмчид үзүүлэхээр нисэхэд нь тусалжээ. Гамбург рүү хүрэх нислэгийг тэр дажгүй давсаны эцэст соёоны ёзоороо авахуулахаар эмнэлэг зорьжээ. Тэр Германд хэдэн долоо хоног сэргээх эмчилгээ хийлгэснийхээ дараа гэртээ харина. Амьтны хүрээлэнгийн ажилтанууд Сгата-Несейкаг гэртээ өнчирч ганцаараа байхад нь аварчээ.
21 зуунд ХМХ-ийн дүр төрх, тэдгээрийн гүйцэтгэх үйл ажиллагаа болон ажлын зарчмууд тууштай өөрчлөгдөнө” яагаад гэвэл, орчин үеийн нөхцөлд ХМХ нь хорин жилийн өмнө байсан мэдээллийн монополь байдлаасаа ангижирсан”. Үүнд итгэлтэй байгаа тухайгаа өнөөдөр Орос улсын Төрийн думын тэргүүн Сергей Нарышкин Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн дээд хэмжээний уулзалтан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
Байгалийн гай гамшиг-2011 оны 3-р сарын 11-ний газар хөдлөлт, цунами биш станцын ажилтан ба удирдлагын техникийн алдаа японы «Фукушима-1» АЦС-ын ослын шалтгаан болсон гэсэн дүгнэлт сүйдлийн шалтгааныг илрүүлж мэдэхийг оролдож байгаа парламентын комиссын бүрэн төгс илтгэлд хийжээ. Өнөөдөр илтгэлийг японы парламентад хэлэлцүүлэхээр оруулав.
Оросын сэтгүүлч Галина Сидорова саяхан Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн тэргүүнээр сонгогдлоо. Тэрбээр “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа шинэ албан тушаалын гол зорилго нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд харж байна гэлээ. Олон улсын хэвлэлийн хүрээлэн / International Press Institute /нь дэлхийн 120 орны хэвлэл, телевиз, радиогийн ерөнхий редакторууд, шилдэг сэтгүүлч, нийтлэгчдийг нэгтгэдэг гэлээ.
Японы Фукуи муж улсын «Оои» АЦС-ын 3 дахь реакторыг өнгөрсөн оны 3-р сард «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш анх удаа ашиглалтад оруулав. Станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ гэж Kansai Electric Power АЦС-ын ажилтан мэдээлэв. Реактор төслийн бүрэн хүчин чадлаараа 7-р сарын 9-нд ажиллаж эхлэнэ.
Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт Москвад нээгдлээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин оролцогчдод нь мэндчилгээ дэвшүүлж, сэтгүүл зүй, чөлөөтэй үг хэлэх, нийтлэх эрх хараат бус байдал, хариуцлагатай холбоотойг тэмдэглэв. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буурьтай нөөцтэй байгааг төрийн тэргүүн тэмдэглэжээ. Сонин,телевизийн суваг, цахим хэрэгсэл, Интернет одоо дэлхийн эдийн засаг, олон улсын бодлогыг нэлээд тодорхойлж байна гэж Путин онцлов.
Орхон гол амьдралын эх булагаас олон улсын маргааны эх булаг болж мэдэх нь. Монгол улсад “Орхон голын усан цогцолбор” гэж ер бусын нэг төслийг боловсруулж байна. Төслийн дагуу Орхон голоос 740 км урт сувгийг татах ёстой бөгөөд энэ нь Говийн элсэн цөлийг усжуулах үүднээс хийгдэх аж. Өмнийн говьд хоёр усан сан байгуулахаар төлөвлөжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012