×
Нийгэм 4 Долоодугаар сарын 2012
Хятадын Сычуань мужийн Шифан хотын эрх баригчид полицтэй мөргөлдөөний улмаас саатуулагдсан 21 хүнийг суллажээ. Өнгөрсөн даваа гаригт төмөрлөгийн үйлдвэр барьж байгуулахыг эсэргүүцсэн орон нутгийн хүн амын жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүссэн юм. Бүсийн экологид хор хөнөөлтэй төмөрлөгийн үйлдвэр байгуулахын эсрэг тус хотын хэдэн зуун мянган иргэд эсэргүүцэн хотын гудамж талбайд гарсан юм.
Хятадын эрдэмтэд засгийн газартаа хандан хүн ам зүйн бодлогоо аль болох түргэн хянаж үзэхийг уриаллаа. «Нэгэн гэр бүл-нэгэн хүүхэд» бодлого хүн ам олноороо нас өтлөх, ажиллах хүчин дутагдах уршигтай болж мэднэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн судлалын төвийн ажилтнууд үзэж байна.
Дэлхийн хамтын нийгэмлэг дэлхийн мансууруулах бодистой хийх дайнд ялагдаж байх зуур: жил бүр 200 мянга гаруй хүн георин болон кокаинээс болж нас барж байна. Дэлхийн тэргүүлэх улсууд мансууруулах бодисийн эсрэг нэгдсэн фронтыг байгуулах ёстой гэж Орос улсын Холбооны мансууруулах бодисийг хянах албаны тэргүүн үзэж байна.
Бээжингийн намын хорооны шинэ нарийн бичгийн даргын нэрийг өчигдөр зарлав. Го Зиньлун 2002 оноос нийслэлийн намын байгууллагыг тэргүүлж байсан Лю Цийг орлов. Бээжингийн ХКН-ын байгууллагын удирдлага солигдсон нь энэ намар хуралдах ХКН-ын ХУ111 их хурлын өмнөх чухал үйл явдлын нэг болсон.
«Дэлхийн хэвлэл мэдээлэл:ХХ1 зууны сорилт» дээд хэмжээний уулзалт 7-р сарын 5-7 өдрүүдэд Москвад болно. Оросын ИТАР-ТАСС агентлагаас дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Дэлхийн 102 орны 213 хэвлэл мэдээллийн хэрэгслийг төлөөлөх 300 гаруй удирдагч,  форумд анх удаа оролцоно. Түүнчлэн олон улсын 9 байгууллага ба дэлхийн хэвлэл мэдээлийн холбоодын удирдагчид дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирнэ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012