×
Нийгэм 3 Долоодугаар сарын 2012
БНХАУ-ын ШУӨЗО-нд нисэх оннгоц хулгайлахыг оролдсон гэмт хэрэгтнүүдийг саатуулахад тусласан 10 зорчигчийг тус тус 100 мянган юань буюу 15700 доллароор шагнасан тухай өчигдөр «Чайна дейли» сонин мэдээллээ. Будлиан өнгөрсөн баасан гаригт гарсан юм. Хэтянь-Өрөмч чиглэлээр нисэх онгоцыг булаан эзлэхийг зургаан гэмт хэрэгтэн оролдов. Хэвлэлд мэдээлснээр тэд тэсрэх зэвсэг онгоцон дотор ажиллуулахыг оролджээ.
Хятадын Сычуань мужийн цагдаа олон нийтийн эсэргүүцэлийн жагсаалыг тараахыг оролдож байна. Төмөрлөгийн Шифан хотыг барьж байгуулахын эсрэг 430 мянган хүн эсэргүүцэн босчээ. Тэдний үзэж байгаагаар энэхүү үйлдвэр нь орчин тойронд уршиг тарих аж. Жагсаалд оролцогчид албан байгууллагуудын цонх руу чулуу шидэж, машины цонх хагалаж, хууль сахиулан хамгаалагчидтай сөргөлдөцгөөж байна.
Холбооны улсын Алс-Дорнодын их сургуулийн оюутнууд хоёр жил дараалан дэлхийн робот техникийн аврага боллоо. Энэ удаагийн олон улсын уралдаанд усан доорх теле удирдлагын MATE International ROV Competition төхөөрөмжөөр 8 орны оюутны 23 баг оролцожээ. Оюутны бүтээлийг шалгаруулах нэр хүндтэй уралдаан тэмцээн нь америкийн Орландо хотод /Флорида муж/ зохиогдсон юм.
Өнгөрсөн долоо хоногийн шувтаргаар АНУ-ын дорнод эрэг хавийн бүс нутагт салхи хүчтэй салхилсны уршгаар бараг 2 сая оршин суугч дөрвөн өдөр дараалан цахилгаангүй байна гэж өнөөдөр америкийн Си-Эн-Эн телевизийн компани мэдээлэв.Цельсийн шаталбараар халуун 40 хэмд хүрч, байдлыг даамжруулав. Агааржуулах хэрэгсэл ажиллахгүй болсноор оршин суугчид тэсэшгүй нөхцөлд амьдарч байна. Гэвч халуун намжихгүй гэж цаг уур судлаачид таамаглав.
Энэ өдрүүдэд гурван жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Орос улсын хамгийн залуу үндэсний хүрээлэн болох “Русская Арктика” /”Оросын хойд туйл”/ аялал жуучлалын дэд бүцийг байгуулна. Хойд туйлаас 900 км зайтай орших Франц Иосифийн арлууд дээр жуулчдын айлчлах гурван төвийн нэгийг Шинэ Газар бүлэг арлуудын хамгийн хойд үзүүрт байгуулах аж.
Оросын уламжлалт квас ундааг согтууруулах ундаагийн цэст багтаах эсэх асуудал 6-р сарын сүүлээр оросын квас үйлдвэрлэгчдийн сэтгэлийг түгшүүлэв. Квас бол оросын уламжлалт ундаа юм. Beer Judge Certification Program байгууллагын зэрэглэлээр квасыг «туух, уламжлдалт, орон нутгийн шар айргийн» тоонд оруулжээ.Харин оросын квас бол үндэсний биеэ даасан ундаа юм. Квас талх, жимс, ногоогоор хийдэг.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012