×
Нийгэм 29 Зургаадугаар сарын 2012
Дэлхийн цаг хугацааны албууд 7-р сарын 1-ний өдөр цагныхаа “зүүг “ нэг секундээр зогсоох болно. Энэ нь гариг дэлхийн эргэлтээр тохируулдаг одон орны цагийг цөмийн цагтай нийлүүлэхэд зориулагдсан арга хэмжээ аж. Энэхүү шийдвэрийг 1-р сарын 5-нд Парисд “дэлхийн цагийг сахин хадгалах”зорилготой гол Олон улсын дэлхийг тойрох албаны баталсан шийдвэр юм.
Сүүлийн найман жилд Орос улсад бусад үндэстнийг бодоход орос хүмүүсийн тоо өсөн нэмэгдснийг өнөөдөр «Российская газета» сонинд нийтлэсэн хүн амын тооллогын үр дүн тусган харуулав. 2002 оны хүн амын тооллогоор ОХУ-д 115 сая орос хүн оршин сууж байсан бол 2010 онд 111 сая хүртэл цөөрчээ.
Аадар борооны уршгаар энэтхэгийн зүүн Ассам мужид хүчтэй үерт 30 хүн эндэв. 2500 гаруй оршин суугч бүс нутгийн өмнөд хэсэгт саатав. Аадар борооны улмаас тус муж улс орны өөр нутагтай харилцаа холбоогүй болсон.Асам мужийн хөдөө аж ахуйн сайд Ниламони Сен Декийн хэлснээр районы засаг захиргаа үерт нэрвэгдэгсдэд 150 майхант лагерийг нээжээ.
Газар зүйн хувьд өлс хол байрладаг орнуудын оюутны ялгаа нь нэг орны янз бүрийн үеийнхний төлөөлөөс хамаагүй бага аж. Залуучууд дэлхийчлэлд сөргөөсөө илүү эерэг зүйлүүдийг харж байна. Тэгээд ч энэ процессыг дэмжиж байна. Чухамдаа үүнийг Уулын Алтайн гайхамшигтай байгальтай Барнаул хотод энэ өдрүүдэд зохиогдож байгаа Азийн оюутны их чуулган гэрчилж байна.
Хятадын «Шэньжоу-9» жолоодлогот сансрын хөлөг амжилттай буусан тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Буулгах аппарат орон нутгийн цагаар 10 цаг 05 минутэд БНХАУ-ын хойд хэсэгт Өвөр Монголын өөртөө засах оронд хэвийн дэглэмээр буужээ. 13 өдрийн нислэгийн үеэр сансрын хөлгийг урьд хөөргөсэн хятадын «Тянгун-1» сансрын модультой амжилттай залгаж, төлөвлөсэн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012