×
Нийгэм 23 Зургаадугаар сарын 2012
Долоон мянган жилийн өмнө хойд Африкт одоогийн цөл газрын оронд ногоон нуга байхад нутгийн оршин суугчид мал маллаж, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж байжээ. Ливийн баруун-өмнөд хэсгийн Такакори агуйнас олдсон шавар бааран дотор үлдсэн хүнсийг судлаж үзсэн Их Британи, АНУ болон ӨАБНУ-ын эрдэмтэд ийм дүгнэлт хийхэд хүрчээ. Шинжилгээний дүнд 81-ээс 15 тохиолдолд сүүн тос байх нь нотлогджээ.
Алтайн хязгаарын “Бирюзовая Катунь” эдийн засгийн бүсэд “АНД-2012. Алтай. Өсөлтийн цэгүүд” олон улсын залуучуудын удирдлагын чуулган ажлаа эхэллээ. Орос улсын 40 бүс нутаг болон гадаадын 12 орны 1500 орчим төлөөлөгчид майхан хотхонд байрлажээ.
«Хаккани сулжээ» гэгч 6-р сарын 22-нд Кабулын дүүрэгт зочид буудалд халдах ажиллагааг зохион байгуулсан байх гэж Афганистан дахь АНУ-ын цэргийн командлал сэжиглэж байгааг Афганистанд аюулгүй байдалд туслах Олон улсын хүчний командлагч генерал Жон Аллен мэдэгдэв. «Хаккани сүлжээ» гэгч бол Пакистаны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж буй афганистаны талибуудын том бүлэг юм.
Өнөөдөр оросын бүх сургуульд төгсөлтийн үдэшлэг болно. Энэ онд нийт 800 мянга орчим, түүний дотор нийслэлд 50 мянган хүн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөх юм. «Москвагийн төгсөгч-2012»баяр наадам хотын хэмжээнд анх удаа Улаан талбайд болно. «Бид нийтийн хүчин чармайлтаар элэгсэг дотно уур амьсгалыг бий болгож, Москва эдгээр охид хөвгүүдэд итгэж байгаагаа харулна.
Орос улсын засгийн газар өөрийн нийгмийн сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Төлөвлөж буйгаар үүний туслалцаатайгаар хэрэглэгчид нь орос улсын нийгэм дэхь янз бүрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх боломжтой юм. Одоо Орос улсад хэдэн арван Интернет нийгмийн сүлжээ ажиллаж байна. Тэдгээрийн дунд гадаадын LiveJournal, Facebook болон өөр бас зөвхөн оросын нийгмийн янз бүрийн зорилго, сонирхолтой хүмүүст зориулагдсан сүлжээнүүд бий.
Өнөөдөр сибирийн эртний Тобольск хот «төрсөн өдрөө» тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд Сибирийн анхны нийслэлийг үндслэн байгуулсны 425 жилийн ойг тэмдэглэж байна. Газар зүй, геополитикийн зохистой байрлал бүхий Сибирийн анхны нийслэл тухайн үед бүс нутгийн томоохон тэргүүлэгч байсан аж. Сибирийн анхны чулуун сүм болон Уралын чанадад Улаан талбайтай цорын ганц хэрэм чухам энэ хотод барьж босгожээ.
Оросын хууль зүйн яам гэрлэх насыг нэмэх саналыг авч үзэж байна. Хуульчид оросын 21 нас хүрээгүй залуучуудад гэрлэхийг хориглох санал оруулжээ.  Залуу насандаа алдаа гаргахаас охид хөвгүүдийг хамгаалахад гол зорилго нь оршино. Гэрлэж хүүхэдтэй болохынхоо өмнө эцэг эхийн үүргийг ухамсарлаж зохих зиндаанд залуучууд хүрэх ёстой гэж эрдэмтэд үзэж байна.
НҮБ-ын «Рио+20» тогтвортой хөгжлийн асуудлаархи дээд хэмжээний уулзалтад оролцогчид «Хүслүүштэй ирээдүй» гэсэн төгсгөлийн баримт бичгийг батлав. Тунхаглал хүрээлэн буй орчин хэвээр хадгалах нөхцөлд дэвшил, нийгмийн хөгжлийг урагш ахиулах үндсэн зарчмуудыг тодорхойлсон юм. Төгсгөлийн баримт бичгийг боловсруулахын тулд урьдчилан хүнд түвэгтэй хэлэлцээ хийсэн учраас баримт бичиг харилцан найр тавьсан шинж чанартай болов.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012