×
Нийгэм 21 Зургаадугаар сарын 2012
73 жилийн тэртээ Монголын дорнод хил дээр орос-монголын дайчдын хамтын ажиллагааны түүхэнд хамгийн тод үлдэх үйл явдлуудын нэг болсон. 1939 оны зун зөвлөлтийн Улаан армийн дайчид, монгол цэргүүдийн хамт Халх голын нутагт Монгол улсын тусгаар тогтнол руу бүдүүлгээр халдсан Японы Квантуны армийг бут цохисон юм.
200 зорчигчтой хөлөг онгоц австралийн Рождество арлаас 220 км зайтай индонезийн усанд живсэн тухай өнөөдөр Усан дээр аюулгүй байдлыг хангах газраас мэдээллээ. Багийн гишүүд нь гамшигт байдалд орсноо дохиолсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Аврагчид живсэн хөлөг онгоц руу явав. Хөлөг онгоцны зорчигчид ба багийн гишүүдийн   хувь заяа хаашаа эргэснийг лавтай мэдээлээгүй байна.
Индонезийн Цэргийн нисэх хүчний «Фоккер ф-27» суудлын нисэх онгоц Жакартын зүүн хороололд орон сууцны цогцолбор дээр унасан тухай өнөөдөр орон нутгийн «Жакарта пост» сонин мэдээлэв. Онгоц «Халим» нисэх онгоцны баазаас холгүй сүйдсэн тухай орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Наанадаж зургаан байшин шатаж байна.
Нью-Йорк хотын шүүх өчигдөр АНУ-д хууль бусаар оруулж ирж, дуулдлага худалдаагаар худалдагдсан тиранозаурус үлэг гүрвэлийн ясыг Монгол улсад буцаан олгох шийдвэр гаргав. Маш сайн хадгалагдсан тиранозаурусын араг яс 5-р сард Нью-Йоркийн “Херитедж “/Heritage/ дуудлага худалдаанд 1,05 сая доллароор зарагдсан байсан юм.
АНУ-аас Хятадын өмнө өөрийгөө гэмшиж ёс суртахууны арга хэмжээ авчээ. АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим хятадын цагаачдыг бараг 100 жилийн турш ялгаварлан гадуурхаж ирсэн хуультай холбогдуулан Хятад улсаас уучлал гуйсныг хятад судлаач түүхч Виль Гельбрас ингэж тайлбарлав. Үүний хамт шинжээч америкийн нийгэмд хятадын эсрэг үзэл санаа гаарч байгаад анхаарлыг хандууллаа.
Хятадад эмийн эргэн тойронд хэрүүл маргаан ахин гаарав. Олонхи эмийн бэлдмэлийн капсул(сав) хром агуулж байгаа нь илрэв. Энэ хүнд төмөрлөг ходоод, бөөрний бүр өмөн үү өвчинг үүсгэдэг. Үйлдвэрлэгчдийн 10 хувь нь хэм хэмжээнд нийцэхгүй бүрхэвч хэрэглэж байгаа нь илрэв. Буруутныг эрэж байтал жирийн хятад хүмүүс өөрсдийгөө хамгаалах арга барилыг олохыг оролдож байна.
Оросын тусгай газрууд оросын иргэд ба цэргийн ажилтнуудыг Сири улсаас гаргаж явуулах бэлтгэл хийж эхлэв. Тэднийг эрх баригчид, зэвсэгт сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн хурцдсан эсвэл гаднаас зэвсэг хэрэглэн оролцсон нөхцөлд нүүлгэнэ гэж өнөөдөр оросын «Ведомости» сонинд бичжээ.
Рио-де-Жанейрод НҮБ-ын «Рио+20» тогтвортой хөгжлийн бага хуралд оролцож байгаа 100 гаруй улсын төр засгийн тэргүүн нар ойрын хоёр өдөр ногоон гэгч эдийн засагт шилжих асуудлаар зөвшилцэх ёстой. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Өнөөдөр тэрээр бүгд хуралдаан дээр үг хэлнэ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012