×
Нийгэм 20 Зургаадугаар сарын 2012
Умард Солонгост хүчтэй ган гачиг болж байгаа нь хүнсний тулгамдсан асуудлыг улам хурцатгаж мэднэ гэж өмнөд-солонгосын ХМХ-үүд лхагва гаригт уламжилжээ. Урт хугацааны ган гачигийн улмаас энэ жилийн зуны үр тарианы ургац эрс буурна гэж шинжээчид таамаглаж байна гэж Сеул дэхь Өмнөд-солонгосын хөдөө аж аж ахуйн. эдийн засгийн улсын их сургуулийн ажилтан Квон Тэ Жин хэлжээ.
Оросын ба гадаадын 50 их дээд сургуулийн төлөөлөгчид 6-р сарын 27-30 өдрүүдэд Алтай хязгаарт болох «Хил хязгааргүй боловсрол. Алтай-Ази 2012» Азийн оюутны форумд оролцоно. Армени, Монгол, Энэтхэг, Индонези, Кыргызстан, Сингапур, Өмнөд Солонгос, Казахстан, Хятад улсуудын төлөөлөгчид оролцогчдын дотор байна.
Өнгөрсөн онд дэлхийд саятны тоо 11 саяад хүрсэн боловч санхүүгийн аж байдал нь 2008 оны хямралаас хойш доройтож эхлэсэн гэсэн дүгнэлт францын Capgemini Group консалтингийн пүүс ба Royal Bank of Canada канадын банк хийжээ. Судалгаа хийгчид 1 саяас багагүй үнэт цаас нь эргэлтэд байгаа хүмүүсийг цэстээ багтаав. Үл хөдлөх хөрөнгө, автомашин, дарвуулт онгоц, тансаг эд зүйл үүнд багтаагүй.
Өнөөдөр 6-р сарын 20-нд өмнөд солонгосын Ёсу хотноо ЭКСПО-2012 дэлхийн узэсгэлэнгийн хүрээнд Оросын өдрийг зохион явуулж байна. Оросын танхим үзэгчид ба хэвлэлийн төлөөлөгчдийн анхаарлын төвд байна. Ерийн өдрүүдэд ч танхим үзэгчдийн сонирхол татаж байна. Хүмүүс ээлжлэн зогсож, интернет, хэвлэлд сэтгэгдлээ илэрхийлж, саналаа зочдын номд олноор бичиж байгаа нь Оросын үзэсгэлэн хамгийн сонирхолтойн нэг нь гэдгийг нотлон харуулав.
Өөрийгөө харуулж, бусдыг харах. Энэ бол Владивостокд болох Олон улсын залуучуудын “Ирээдүйг харах харц” анхны их наадмын гол зорилго юм. Уг баяр нь Орос улсын “дорнод хаалга” гэж олонтоо нэрлэдэг боомтын хотын чухал үйл явдалд зориулсан баяр юм. 20 жилийн өмнө Орос улсын Алс-Дорнодын Приморийн засаг захиргааны төв нь гадаадын иргэдэд зориулагдан нээгдсэн юм.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Йосуд ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд Оросын өдөр их амжилттай болж өнгөрөв. Оросын үзэсгэлэн хамгийн сонирхолтойн нэг хэмээн бүгд үзэж байна. «Далай ба Хүн:өнгөрсөн үеэс ирээдүй өөд зам» танхимд нь шинэ технологийг хэрэглэжээ. Танхимын бэлгэ тэмдэг-усан шоо дөрвөлжин барьж байгаа цагаан бамбарууш Оросын төлөөлөгчдийн сахиус болжээ.
Дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид "ногоон эдийн засгийн" зарчмуудыг авч үзэж хэлэлцэж байна. Энэ сарын 20-22 өдрүүдэд Бразилийн Рио-де-Жанейро хотноо НҮБ-ын хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн бага хурлын « Рио + 20»дээд хэмжээний уулзалт болно. Ерөнхий сайд Дмитрий Медведев ОХУ-ыг төлөөлөх юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012