×
Нийгэм 17 Зургаадугаар сарын 2012
АНУ-ын Аляскын Мак-Кинли оргилд авирсан японы 4 уулчин цасан нурангины үеэр алга болжээ. АНУ-ын Үндэсний паркын алба энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна. Энэ оргилд таван уулчин авирсан ба нэг нь 18 метрийн гүн ангалд унасан боловч тэндээс гарч амьд үлдсэн байна. Бусад дөрөв нь амь үрэгдсэн бололтой.
ОХУ-ын Хойд кавказын БН улсад урьд шөнө хүчтэй салхи шуурганаас болж 300 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Хойд Осет, Ингушет, Чечень улсуудад цахилгаан эрчим хүч тасарсан байна. Хүчтэй салхи шуурга цахилгаан дамжуулах шонгуудыг унагаж, төмөр утсуудыг таслаж, байшингуудын дээврийг хуулсан байна. Өнгөрсөн шөнийн турш засварын ажил хийжээ. Эхний ээлжинд нийгмийн объектуудыг гэрэл цахилгаантай болгосон байна.
Дээрэм хийхээр завдсан Иран улсын иргэнийг Москвад баривчиллаа гэж ОХУ-ын ДХЯ-ны нийслэлийн удирдах газрын хэвлэлийн албанаас “Интерфакс” агентлагт уламжиллаа. Энэ үйл явдал өнгөрсөн бямба гаригт оросын нийслэлийн хойд дүүрэгт болсон байна.
Оросын нийгэм судлаачид оросын иргэд юуг мөрөөдөж байдаг талаар судалгаа явуулжээ. Тэгсэн оросын иргэдэд тансаг, баян чинээлэг амьдрал биш, материаллаг бус үнэт зүйлсүүд нь илүү ойр байх аж. Оросын дийлэнхи иргэд ямар хүсэн мөрөөдөлтэй явдаг вэ? Үүнийг тодруулахын тулд нийгэм судлаачид хүмүүсийн дунд Алтан загаснаас ямар гурван хүсэлээ биелүүлэхийг хүсэх вэ гэж санал асуулга явуулжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012