×
Нийгэм 16 Зургаадугаар сарын 2012
Америкийн циркийн нэрд гарсан удмын төлөөлөгч Ник Валленд одоогоос 100 жилийн тэртээ сүүлчийн удаа үйлдсэн хосгүй арга ажиллагааг сэргээн үзүүллээ. Тэр тулгуур барьж, Ниагарын хүрхрээгийн дээгүүр 50 гаруй метр өндөр татсан тавхан см бүдүүн төмөр татлагаар явжээ. Энэ «зугаацал» америкийн талд эхэлж 25 минутын дараа канадын талд төгсөв. Валленде бараг 20 км хурдацтай салхи салхилсан нөхцөлд татлагаар явжээ.
Өнөөдөр иракийн нийслэлд минажуулсан 2 машин дэлбэрэсний уршгаар наанадаж 20 хүн амь үрэгдэж бас 50 орчим хүн шархдсан тухай АП агентлаг орон нутгийн цагдаагийн газрын мэдээллийг үндэслэн уламжлан мэдээллээ. Дэлбэрэлт олон арван лалын шийт сүсэгтэн Муса Каземын нэрэмжит лалын сүмд шашны ёслолд оролцоод харих үеэр хотын зүүн Шула хороололд нижигнэв.
БНСолонгос улсын нислэлийн 1000 сургуулийн дээвэр дээр нарны зайн хавтан байрлуулна. Атомын эрчим хүчийг хэрэглээг хорогдуулах төрийн хөтөлбөрийн хүрээнд ийм арга хэмжээ авч байна. Энэ онд нийслэл хотын захиргаа боловсролын газар ба орон нутгийн хүрээлэн буй орчинг хамгаалах байгууллагуудтай хэлэлцээр байгуулж, энэ онд 200, 2014 он гэхэд бас 800 сургуулийн дээвэр дээр нарны зай хураагуурыг байрлуулна.
«Бээжин-Москва» авто аялалд оролцогчид өнөөдөр Эрхүүд хүрч замынхаа гуравны нэгийг даваад багуудаа сэлгэж, Красноярск руу зүглэв. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр хятадын үйлдвэрлэлийн 12 Great Wall машиныг мэргэжлийн жолооч биш оросын 16, хятадын 15 сэтгүүлч жолоодож байна. Авто аялалыг Хятадад явагдаж байгаа Оросын аялал жуулчлалын жилд зориулжээ. Оролцогчид нь өөрсдөө зам, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг үнэлж, дүгнэн бичих ёстой.
6-р сарын 15-нд Хятад улсад Оросын жуулчны жил нээсний гол арга хэмжээ болон оросын болон хятадын сэтгүүлчдийн “Бээжин-Москва” авто аялалын эхний шат Эрхүү хотод өндөрлөв. Эрхүү хотын гудамж, талбайд авто цувааг хотын иргэд бүлээн дулаан хүлээж авлаа.
Улаан-Үдийн “Байкал” онгоцны буудлаас өнөөдөр Хятадын нийслэл рүү анхны онгоц нислэг хийнэ. Нислэгийг “Глобус” авиакомпаний Боинг -737-800 онгоц хийх юм. Бээжин болон Буриадын нийслэлийн хооронд агаарын нислэг долоо хоногт хоёр удаа хийгдэх юм. Хотуудын хооронд байнгын нислэг нээсэн явдал нь бүс нутгуудын хооронд жуулчны потенциалыг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж хотын захиргаа үзэж байна.
6-р сарын 17-нд Орос улсад эмнэлгийн ажилтануудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Уламжлал ёсоор шилдэг тэргүүний эмч нарт “Ерөөл” шагналыг гардуулдаг юм. Энэ жилийн шагналтануудын нэрсийн жагсаалтанд дөч гаруй хүн байна. Тэдгээрийн дунд хэдэн мянган хүний амь насыг аварсан хосгүй мэс засалч байна. Тэр алдарт Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслийн эрдэм-шинжилгээний хүрээлэнд ажиллаж, тархины хавдрыг авахад мэргэшсэн.
5-р сарын 28 - 6-р сарын 14-ны хооронд Мьянмын баруун хэсэгт гарсан лалын болон буддын шашинтнуудын хоорондын сөргөлдөөний улмаас 50 хүн амиа алдаж, 54 хүн шархаджээ. Энэ тухай бямба гаригт “Нью Лайф оф Мьянмар” сонин мэдээлжээ. Мьянм, Бангладешийн хилийн Ракхайн мужид эмх замбараагүй байдал гарлаа. Засгийн эрх баригчид тус мужид онц байдал зарлав.
Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өнөөдөр өмнө нь зогсоогоод байсан “Ои” АЦС-ыг дахин ажлуулах шийдвэр гаргажээ. Фукуи мужийн энэ станц нь Японд 5-р сард ажлаа зогсоосон хамгийн сүүлчийн тогооноос хойш ажлаа эхэлсэн анхны цөмийн станц болж байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012