×
Нийгэм 15 Зургаадугаар сарын 2012
Вашингтонд хятадын тагнуулын сүлжээний тухай баримт мэдээллийг АНУ-ын тагнуулын албанд дамжуулсан гэх үндэслээр  Хятадын аюулгүй байдлын ажилтныг сэжиглэж байна. Энэ тухай Рейтер агентлаг хятадын ХМХ –үүдийг иш татан уламжилжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээлснээр Улсын аюулыг хамгаалах яамны дэд сайдын туслах Лю Жунвэйн хэргийг БНХАУ ын дарга Ху Зиньтао хяналтандаа аваад байна гэжээ.
Түвдийн буддистуудын тэргүүн Х1У Далай лам Лидс орохоор мордов. Тэндээс тэрээр Их Британиэр хийх арван өдрийн аялалаа хийж эхлэнэ. Далай лам зургаан хотод хүрэлцэн очих юм. Үүний өмнө Бээжин буддын шашинтнуудын цөлөгдсэн тэргүүний айлчлалыг болиуулахыг Лидсийн эрх баригчдаас хатуу шаардсан билээ. Шаардлагыг биелүүлэхээс татгалзвал Олимпийн наадмын өмнө шигшээ багийнхаа сургуулилах газрыг сольно гэж хятадын тал амлав.
Орос,Хятад улсууд  болон  Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг Төв Азийн орнууд уулархаг нутагт террористуудын эсрэг явуулах цэргийн ажиллагааны тактикийг хамтран сургуулилав. ШХАБ-ын «Энхийн ажиллагаа-2012» сургууль Тажикистанд болж дууслаа. Цэргийн ажиллагааны идэвхтэй хэсэгт 2 мянга гаруй цэргийн албан хаагч болон 500 нэгж байлдааны техник оролцов.
Сирид НҮБ-ын ажиглагчид эцэст Хаффа хотод хүрчээ. Хотын энгийн оршин суугчид амь үрэгдсэн тухай мэдээ энэ өдрүүдэд тэндээс ирээд байна. Хотыг сүйтгэжээ. Ажиглагчдын өчигдөр орой тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Төр улсын олонхи байгууллага түүний дотор шууданг дотроос нь шатаасан тухай ажиглагчид мэдээлэв. Хаффад засгийн газрын талыг баримтласан «Баас» намын төв байрыг их буугаар буудсныг тогтоов.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012