×
Нийгэм 14 Зургаадугаар сарын 2012
ЕХ-ны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Кэтрин Эштон Хятадын эрх баргчдад хандан Түвдийн хүн амын талаар тэсвэр тэвчээртэй байхыг уриалав. Түүнээс гадна хүний эрхийн тойрны байдлыг хянан шалгах зорилгоор гадаадын дипломат ажилтан, сэтгүүлчдийг Түвдэд хязгааргүй оруулахыг тэрээр Бээжингийн албан ёсны бүлгийнхэнд уриалжээ. Мөн чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх, шутэн бишрэх, төрөлхи хэлээрээ ярих түвд хүмүүсийн эрхийг хүндэтгэхийг Эштон БНХАУ-д уриалав.
”Цусаа өгч байгаа донор бүр – баатар юм”. Эгнэ жил ийм уриан дор Дэлхийн донорын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг 2005 оны 5 –р сард Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 58 дахь чуулганаас 6- р сарын 14 нд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ өдрийг сонгосон нь санаандгүй зүйл биш юм.
Террорын эсрэг ШХАБ-ын «Энхийн ажиллагаа-2012» хамтын сургууль өнөөдөр Тажикистанд дууслаа. Энэ сургууль террорыг эсэргүүцэх хүрээнд ШХАБ-ын орнуудын харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэх замаар хийсэн чухал алхам болсон гэж ОХУ-ын БХ-ын дэд сайд армийн генерал Дмитрий Булгаков сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Эрэг дээр нарсан ойн дунд модон байшингууд байхад нөгөө талд нүд алдам хязгааргүй гүн цэнхэр нуур байна. Эсрэг талын эрэг эс харагдана, эндээс зөвхөн нар шингэх болон усан дээрх хөнгөхөн манаа л үзэгдэнэ. Энэ бол “Бээжин - Москва 2012” авто аялалын оролцогчдын алдарт Байгал нуурыг үзсэн дүр зураг.
Омог дундын мөргөлдөөн Ливийн өмнөд ба баруун бүс нутагт сэргэв. Нэг хоногийн дотор мөргөөлдөөн наанадаж 15 хүн амь үрэгдэж бас 80 хүн шархдсан тухай АП агентлаг мэдээллээ. Омог дундын дайсагналаас гадна шинэ засгийн талынхан урьд тус улсын удирдагч байсан Муамар Каддафийг дэмжигчдийн хоорондын сөргөлдөөн үргэлжилж байна.
Өнгөрсөн лхагва гаригийн   мусульман-шиитуудын ариун  өдөр  Иракт гарсан цуврал халдлагын  улмаас 84 хүн амь насаа алджээ. 300 гаруй хүн  шархадсан байна. ХМХ үүдийн  уламжилж байгаагаар, 2011 оны 12- р сард америкийн цэргүүд тус улсаас гарах  үеэс хойш  террористуудын явуулсан  хамгийн их  цус асгарсан  дайралт боллоо.
“Энхийн ажиллагаа -2012”  нэртэй ШХАБ-ын терроризмын эсрэг сургуулилтын идэвхитэй ажилалагаа Тажикистанд эхэллээ. Сургуулилтанд  2 мянга гаруй хуурай замын  цэргийн албан хаагчид,  цэргийн болон  нисэх хүчний 500 нэгж техник оролцож байна. Сургуулилт “Чорух-Дайрон” полигонд орон нутгийн цагаар  9:00 цагт эхэлжээ.
    6-р сарын 14 - дэлхийн донорын өдөр. 1868 оны энэ  өдөр  хүний цусны бүлэглэлийг анх нээсэн  Нобелийн шагналтан Карл Ландштейнер төрснийг  тохиолдуулан  энэ өдрийг тэмдэглэх болсон юм.  Жил бүр донорын  цусыг болон түүний бүтээгдэхүүнүүдийг   ашиглаж олон сая хүмүүсийн алтан амийг аварч байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012