×
Нийгэм 13 Зургаадугаар сарын 2012
Өмнөд Солонгост болж байгаа Дэлхийн Буддын шашинтнуудын нийгэмлэгийн чуулганы ажилд оролцож байсан  Хятадын төлөөлөгчид өнөөдөр чуулганыг хаяж, гэр рүүгээ нислээ. Арга хэмжээг зохион байгуулагчид мэдэгдэлдээ, хятадын  төлөөлөгчид Түвдийн цөлөгдсөн засгийн газрын гурван төлөөлөгчийг эсэргүүцэж буйн тэмдэг болгож   хурлыг хаяж явсан гэв.  Өмнө нь хятадын төлөөлөгчдийн шаардсанаар түвдүүд чуулганаас гарч явсан юм.
Бээжин-Москва авто аялалд оролцогчид  ОХУ-ын Буриадын нийслэл хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.  Хотын захиргааны төлөөлөгчид хүндэт зочдыг хотын төв тайлбай дээр   хүлээж авлаа.  Тэд авто аялалд  оролцогчдод ОХУ-ын буддын шашинтай улсын нэг Буриад улсад жуулчлах боломжуудын тухай ярьж, аялагчдад  үндэсний ёхор бүжиг зааж өгөв. Буриад улсад тэд баасан гариг хүртэл байна.
6-р сарын 12-нд Оросын улсын Элчин сайдын яаманд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрэх боломжтой DAB   хэлбэлзэлийн танилцуулах өдөрлөг явагдлаа.  Оросын радиокомпани Лондонд өөрийн хөтөлбөрийг явуулж эхэллээ.  “Лондонгоос Оросын дуу хоолойг”  Dijital Audio Broadcast  / DAB  /тооны хэлбэлзэл дээр  сонсож болох юм.
Оросын нийгэмд эсэргүүцлийн арга хэмжээ тийм их сонирхол татахгүй болсон. Учир нь системийн бус сөрөг хүчний удирдагчдаас санал болгосон  цуглаануудын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө шавхагдаж дууслаа. Өчигдөр 6-р сарын 12-нд хийсэн «Сая хүний марш» сөрөг хүчний цуглаан жагсаалын үр дүнгээр ийм тайлбар тархлаа. Зохион байгуулагчид нь дараачийн цуглааныг 10-р сар хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Афганистаны аврах албаны ажилтнууд даваа гаригт Баглан мужид газар хөдлөсний уршгаар эндсэн 71 хүний цогцосыг олж илрүүлсэн тухай өнөөдөр Синьхуа агентлагаас орон нутгийн цагдаагийн газрын мэдээллийг үндэслэн уламжлав. Даваа гаригийн өглөө Кабулаас 170 км зайтай  газар удаа дараа хөдлөв. Хамгийн хүчтэй нь 5,7 магнитудтай байв. Газар хөдлөсний уршгаар 25 байшин нурав.
«Уолт Дисней» америкийн компании түргэн  хоолыг хориглох бодолтой байна. 2015 оноос түүний телевиз радиогийн суваг ба Интернетийн сайтаар чипс (хэрчиж шарсан темс), гамбургер, хийжүүлсэн усыг сурталчлахыг хориглоно. Хоолны шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан гэж компаниэс мөн алхамаа тайлбарлав. Хүүхэд таргалах асуудал АНУ ба бусад оронд улам хурцдаж байна.
Сирид НҮБ-ын ажиглагчдыг Аль-Хаффа хот орчимд буудсан тухай өнөөдөр Британийн Би-би-си телевиз радиогийн корпораци мэдээлэв. Үүний өмнө Аль-Хаффад цэргийн ажиллагаа явуулж байна гэж мэдээлсний дараа НҮБ-ын ажилтнууд тийшээ явсан билээ. Гэвч байдал аюултай даамжрасан  хэмээн үзэж, буцахыг оролдов. НҮБ-ын ажиглагчид хотоос гарах үер хилэгнэн зэвүүцсэн хүмүүс  машинууды нь чулуудаж, үл мэдэх этгээдүүд бууджээ.
Вьетнамд цаазаар авачих 400 гаруй хоригдолын шийтгэлийг ёсоор болгох хугацааг хойшлуулав. Ямар учраас гэвэл үхлийн тарилга хийх бэлдмэл дутагджээ. Ер нь хүнд,онцгой хүнд гэмт хэрэг үйлдэгчийг цаазлах асуудал дэлхийн олон оронд ширүүн санал шүүмжлэл өрнүүлсэн юм. Эдүгээ цаазлах шийтгэлийг хууль ёсоор хүчингүй болгосон эсвэл практик хэрэг дээр хэрэглэхгүй цөөнгүй улс байгаа. ОХУ ийм шийтгэлийг азнасан улсуудын нэг юм.
БНАСАУ-ын  баруун бүс нутаг  аюултай ган гачигт нэрвэгдсэн тухай  өнөөдөр ЦТАК мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ. Тус улсын цаг уурын судлалын газраас мэдээлснээр энэ оны 4-р сараас баруун бүс нутагт хур тундас тун бага байна. Юуны түрүүнд эрдэнэ шишийн тариалангийн талбай гандав. Эрдэнэ шиш ба тутрага оршин суугчдын өдөр дутмын хоол юм.
Өчигдөр ОХУ-ын төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр Москвад  сөрөг хүчний ээлжит цуглаан жагсаал боллоо. Арга хэмжээ зохион байгуулалттай олон хүний  жагсаалаар эхлэж Сахаровын өргөн чөлөөнд цуглаанаар дуусав. Өнгөрсөн өвөл энд сөрөг хүчний төлөөлөгчид бас цуглаан хийсэн билээ. «Сая хүний марш» гэгчийн явцад онцгой тохиолдол гарсангүй. Хууль сахиулах байгууллагууд сөрөг хүчний удирдагчдыг анхаарлаасаа салгаагүй байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012