×
Нийгэм 12 Зургаадугаар сарын 2012
БНАСАУ-ын 16 сая орчим /хүн амын гуравны нэг/ хүн хүнсний хомдолоос өлсгөлөнд нэрвэгдээд байна гэж мягмаг гаригт НҮБ-аас гаргасан баримт бичигт өгүүлжээ. Т ухайлбал, уг баримт бичигт солонгосын таван наснаас дойш настай гурван хүүхдийн нэг муу хүнсний хомсдлын улмаас өсөлтийн асуудалтай тулгараад байна гэжээ.
Австралийн шүүх 1980 онд хоёр сартай Азарии Чемберлэний үхлийн шалтгаан зэрлэг динго нохой болсон гэж тогтоожээ. Уг шийдвэр түүний эцэг, эхийг цагаатгасан шийдвэр болжээ. 1980 онд тус улсын хойд хэсгийн майхантай хотхоноос хүүхэд алга болсон явдал нилээд шуугиан тарьсан аж. Азарии охины эцэг, эх эхнээсээ тэдний хүүхдийг зэрлэг динго нохой авч одсон гэж байжээ.
Өнөөдөр Оросын Холбооны Улс даяар тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэж байна. 1990 оны 6-р сарын 12- ны өдөр ЗСБНХУ- ын Ардын депутатуудын их хурал дээр “ОХУ-ын тусгаар тогтнолын тухай Тунхаг” бичгийг батлажээ. ОХУ- ын дараа бусад зөвлөлтийн Бүгд найрамдах улсууд ийм Тунхаглалыг батласан. 1991 онд ЗСБНХУ тарж бутарсан.
“Оросын дуу хоолой” радиогийн хөгжмийн хөтөлбөрөөр бид та бүхэнд Орос орны тухай дуунуудыг сонсгохоор бэлтгэлээ. Та бүхэн оросын ардын жүжигчин Иосиф Кобзоны дуулсан “Орос орон-миний эх орон” дууг сонслоо. Энэ дууг тавь гаруй жилийн өмнө зохиосон хэдий ч, өнөөг хүртэл оросуудын дунд хамгийн нэртэй  хайртай дуунуудын нэг нь юм.
Оренбург мужийн баруун хэсгийн цэргийн зэсвгийн агуулахад түймэр гарсны улмаас онц дэглэм тогтоогоод байна. Одоогийн байдлаар дэлбэрэлтүүд нь намжаад байна, харин гал түймрийг цурманд оруулаад  байна.  Сүүлүийн үеийн мэдээгээр тус газар одоо галын зургаан  голомт байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012