×
Нийгэм 11 Зургаадугаар сарын 2012
Екатеринбургын амьтны хүрээлэнд хар ягаур зулзгалжээ. Шинэ төрсөн зулзага хар өнгөтэй байна. Хар ягуар байгал дээр хар леопард пантерагаас ч ховор байдаг байна. Энэ зулзага нь екатеринбургын “хосуудын” хоёр дахь төл нь юм. Ноднин төрсөн Наоми нэртэй охин зулзага бас хар өнгөтэй байсан юм.
Газрын дундад тэнгисийн Турк улсын эрэг орчимд өнөөдөр 6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хүний амь нас эрсдээгүй байна, сандарснаасаа болж зарим хүмүүс цонх, тагтан дээрээс үсэрснээс болж гэмтэл авсан байна гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Орон нутгийн цагаар 15,45 минутад рашаан сувилалын Мугла мужийн ойролцоо газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Ижил мөрний Булгарууд 922 онд лалын шашинд орсон ойн баяр ёслолын ажиллагаа өнөөдөр Татастаны  эртний Болгар буюу Булгар хотод болж байна. Энэ баяр ёслолын ажиллагаанд Татарстан улсын удирдлагууд, Лалын хамтын ажиллагааны байгууллагын \ЛХАБ\ ерөнхий нарийн бичгийн дарга Экмеледдин Ихсаноглу, ОУ-ын лалын шашны сүм хийдийн тэргүүнүүд оролцож байна.

Иран улсын засгийн газар эрэгтэйчүүдтэй хамт баар, ресторан, кафед Евро-2012 тэмцээн үзхийг эмэгтэйчүүдэд хориглосон байна. Энэ ажиллагаа нь эмэгтэйчүүдийн ёс суртахуунд хортойгоор нөлөөлнө гэж төр засаг үзсэн байна. “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа хөл бөмбөг үзнэ гэдэг бол байж болошгүй зүйл юм.
Алтайн БН улсын ой хамгаалагчид бүтэн сар хагасын дотор нэг сая шилмүүст бяцхан модод суулгалаа. Эдгээр суулгацыг тус бүс нутагт Бүх дэлхийн онгон байгалын сан болон ивээн тэтгэгч компании бэлэглэсэн байна. Алтайн БН улс нь ОХУ-ын нэг субьект бөгөөд Баруун Сибирийн өмнөд хэсэгт оршдог юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012