×
Нийгэм 10 Зургаадугаар сарын 2012
Хоёр жилийн өмнө гарсан үндэстэн хоорондын цус урсгасан мөргөлдөөнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр Киргиз улсад Бүх ардын дурсан санах өдрийг зарлаад байна. 2010 оны 6-р сарын 11-нд тус улсын өмнөд нутгийн Ош хотод үндэсний цөөнх узбекууд болон киргизүүдийн хооронд мөргөлдөөн болсон юм. Дараачийн өдөр нь Жалал-Абад мужид эмх замбараагүй байдал эхэлсэн юм.
Москвагийн Орехово-Борисово микрорайонд урьд шөнө нутгийн залуучууд Армен улсаас гаралтай хүмүүстэй зодолдсон байна. Москвагийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж өнөөдөр энэ тухай  “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Нэгэн байшингийн хашаан доторх талбай дээр архи ууж байсан залуучууд зодолдсон байна. Энэ зодооны үеэр Армен гаралтай этгээдүүд хутга гаргасан байна.
Зөвлөлтийн хувьсгалын удирдагч Владимир Лениний цогцсыг газарт оршуулах хэрэгтэй гэж ОХУ-ын Соёлын яамны сайд Владимир Мединский үзэж байна. Оросын “Эхо Москвы” радио станцид ярилцлага өгөхдөө тэрээр ингэж мэдэгдсэн байна. Ленин “өндөр албан тушаалын хүний хувьд” хүндэтгэлтэйгээр оршуулах ёслолыг гүйцэтгүүлэх эрхтэй хүн гэж тэр хэлсэн байна.
Улс орон даяар 6-р сарын 12-нд ОУ-ын өдрийг тэмдэглэх үеэр 1500 орчим олон нийтийг хамарсан ажиллагаа болно. Энэ ажиллагаануудын аюулгүй байдлыг 70 мянга орчим цагдаа, 9 мянга орчим цэргийн албан хаагч хангана гэж ОХУ-ын ДХЯ мэдээллээ. Энэ баярын өдөр сөрөг хүчнийхэн “Сая сая хүний марш” нэртэй эсэргүүцлийн ажиллагаагаа дахиад явуулах юм байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012