×
Нийгэм 9 Зургаадугаар сарын 2012
Орост хууль тогтоомжийг чангатгах ёсгүй. Гэсэн ч хууль тогтоомж улс оронд тулгарах аюул сорилтыг давахад нийцэх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний дэргэдэх Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.
Хахуульдагчтай мэдээжээр тэмцэх хэрэгтэй. Гэвч авилгал нийгэмд тодорхой хэмжээгээр тустай. Иймээс хүмүүс хахууль ба хахуульдагчдад тэсвэр тэвчээртэй хандах ёстой. БНХАУ-ын төв хэвлэлд анх удаа ийм сонин саналыг илэрхийлсэн «Хуаньцю шибао» сонины газрын өгүүллэлийг Хятадад хэлэлцсээр байна. Ямар нэг тодорхой хэмжээний авилгалыг хүлцэж болно гэсэн саналыг Интернет хэрэглэгчдийн олонхи нь эрс эсэргүүцэв.
Гадаад хэл оросын бүх сургуульд төгсөлтийн зайлшгүй шалгалт болж мэднэ. Боловсролын яамнаас мэдээлснээр  төгсөгч гадаад хэлний шалгалт тулгуур буюу гүнзгийрүүлсэн түвшингээр өгөхийг өөрөө сонгож авна. Гадаад хэлний шалгалт сургуулийн шинэ стандартыг хаа сайгүй нэвтрүүлж эхлэх 2020 оноос наана  заавал өгөхгүй. Эдүгээ сургууль төгсөгч гадаад хэлний шалгалт  өгөх эсэхээ өөрөө шийдвэрлэж байна.
Энэтхэгийн  Бихар мужид хоёр долоо хоногийн хугацаанд 73 хүүхэд онош нь үл танигдах өвчний улмаас нас баржээ. Эмч нар оношийг одоо хүртэл оношилж чадаагүй байна.  Одоогийн байдлаар эмнэлэгт 40 гаруй хүүхэд хүнд байдалтай байна.Орон нутгийн эмч нар эмнэлгүүдэд эм тариа болон орчин үеийн оношлогооны төхөөрөмжүүд хүрэлцээгүй байна гэжээ.
Буддын уламжлалт  сүм хийд Буриадын дацан, хийдэд очиж мөргөл үйлдэх аялалын сүлжээг байгуулж эхэллээ. Иволгиний дацаны Хамба лам Дамба Аюшеевийн өргөө «Хамбын хүрээ» аялал жуулчлалын төвөөс мөн ажил хийж байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012