×
Нийгэм 8 Зургаадугаар сарын 2012
АНУ-аас хортой үхрийн мах нийлүүлэхийг эсэргүүцсэн хэдэн арван хүн баасан гаригт Тайванд эсрэгүүцэн жагсав. “Америкийн дээрэмчид! Хортой үхрийн мах!” гэж Тайбэйгийн АНУ-ын сонирхолыг төлөөлдөг Америкийн хүрээлэнгийн гадаа ирсэн арлын хүмүүс босогчид хашгирч, уриалж байлаа. Жагсаалд оролцогчид АНУ-ыг Тайванд  хортой үхрийн махны нийлүүлж байгаагааг эсэргүүцэж байгаагаа  мэдэгдэж байв.
Бээжингийн мухар  сүсэг бишрэлтэй  иргэдийн дунд   нөөшилсөн тоор болон  салют өмнө гарч байгаагүй эрэлт хэрэгцээтэй болоод байна гэж орон нутгийн ХМХ  мэдээлжээ.Хомсдолын шалтгаан ердийн ажээ.Саяхнаас Интернетэд  Хэбэй мужид гарсан газар хөдлөлтийн улмаас нэг эртний хийд нурсан гэжээ.Орон нутгийн иргэд нэгэн сонин дүгнэлт гаргажээ.
Өнгөрсөн 3-р сард Токиогийн амьтны хүрээлэнгээс зугатан одсон тэнгисийн амьтан пүрэв гаригт үзэгчдийн өмнө дахин гарч ирэв. Тэрээр эрх чөлөөтэй   82 хоног явж байгаад 5-р сарын сүүлээр тус  хотын нэгэн голоос баригдаж, улмаар ижил төрлийнхөнтэйгөө нэг торонд буцаж оржээ.
ОХУ-ын стратегийн пуужингийн цэрэг «Тополь» тив хоорондын баллистик пуужинг амжилттай туршив.Пуужинг Астрахань муж дахь «Капустин Яр» туршилтын талбайгаас хөөргөсэн байна. Пуужингийн сургалтын байлдааны хэсэг нь Казахстан дахь «Сары – Шаган» туршилтын талбай дахь байг онож сөнөөв.Мөн ангилалын  пуужингийн нислэг-техникийн гол гол үзүүлэлт тогтвортой байгааг батлахаар туршилт хийсэн гэж БХЯ мэдээлэв.
6-р сарын 8-нд Тажикистанд ШХАБ-ын “Энхийн элч -2012” штабын командлалын  сургуулилт  эхэлсэн бөгөөд 6-р сарын 14-нд хүртэл  үргэлжлэх юм. Сургуулилтын  явцад  уулархаг газрын нөхцөлд терроризмын эсрэг ажиллагааг хэрхэн бэлтгэн зохион  явуулахыг  харууллаа. Уг сургуулилт нь Бээжингийн ДХУ-ын дараа шууд явагдаж байгаагаараа онцлог юм.
Казахстаны мөрдөн байцаах байгууллагууд казахстан-хятадын хилийн «Арканкерген» харуулын газарт үйлдсэн   будлианы нөхцөл байдлыг судлаад гаднаас халдсан шинж тэмдэг алга гэсэн дүгнэлт хийсэн тухай Казахстаны ерөнхий прокурорын газрын төлөөлөгч энэ тухай Астанад мэдэгдэв.
ШХАБ-ын гишүүн орнуудын «Энхийн ажиллагаа-2012» террорын эсрэг сургуулилалт өнөөдөр Тажикистанд эхэллээ. Казахстан, Кыргызстан, Хятад, Орос, Тажикистан улсуудын нийт 2000 цэргийн албан хаагч сургуулилалтад оролцож байна. Сургуулилалт 6-р сарын 8-14- Тажикистаны Хужандад явагдана. Энэ удаагийн террорын эсрэг сургуулилалтын эхний үе шат Хужандад хийх цэрэг-улс төрийн зөвлөлдөөнээр эхлэв.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012