×
Нийгэм 7 Зургаадугаар сарын 2012
Хятадын цагаан хэрэм өмнө нь тооцож байснаас илүү урт болохыг тус улсын эрдэмтэд тогтоожээ. Сүүлийн гаргасан тоо баримтаар 8,85 мянган км биш, харин 21,196 км урт аж. Хятадын төрийн  соёлын өвийн асуудлын  засаг захиргаанаас эхлүүлсэн судалгааны  үр дүнд   2007 онд   барилгын  нийт урт өмнө байснуудаас хоёр дахин урт болохыг тогтоожээ.
Энэтхэгийн зүүн хэсэгт хэт халуунаас болж 100 гаруй хүн эндэв. Сүүлийн хэдэн өдөр Баруун Бенгали муж улсад Цельсийн шаталбараар 47 хэм халуун байна. Үүний улмаас хэдэн хүн амь үрэгдэв. Бүс нутгийн удирдлагаас оршин суугчдад хандан ус их ууж, гэрээсээ гаралгүй суухыг  уриалав. Энэтхэгийн зарим муж улсад  албан байгууллагууд ажлын өдрийг богиносгов.
Дорнод Сибирь болон Алс-Дорнодын “Нэрээ нууцлагч архичдын” чуулган  өнөөдөр Буриад улсад ажлаа эхлэв. Уг арга хэмжээнд Монгол, Өмнөд Солонгосын төлөөлөгчид оролцож байна. Хөдөлгөөний идэвхитэй  тэмцэгчид “нэрээ нууцлагч архичидтай” ажиллах группийг хэрхэн байгуулах болон  тэдэнтэй ажиллах   арга туршлага болоод  бүс нутгийн хорооны  ажлын тухай  асуудлуудыг хэлэлцэх юм.
Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын  амиа егүүтгэгчдийн хэт их өндөр үзүүлэлттэй тэмцлээ эхлээд байна. Би-би-си уламжилж байгаагаар эрх баригчид интернетийн хэрэглэгчдийн дунд амиа егүүтгэхийг турхирагчдыг  илрүүлэх  бүлгийг байгуулаад байна. Бүлгийн бүрэлдэхүүнд 100 гаруй хүн орж байна. Тэд блогууд, нийгмийн сүлжээ болон бусад веб хуудаснуудын агуулгыг судлах аж.
Сири улсад аймшигт аллага хядлага ахин үйлдэв. Өчигдөр Хама хот орчмын хоёр сууринд 100 орчим хүнийг алжээ. Амь үрэгдсэн хоёр хүний нэгэн нь эмэгтэй буюу хүүхэд юм. Зарим хүнийг хутаглаж эсвэл шатааж хөнөөсэн байна. Зэвсэгт этгээдүүд оршин суугчдад халдсан үед сирийн арми энгийн хүмүүст туслахаар очсон гэж Сирийн улсын телевизээр мэдээлжээ. Гэвч харамсалтай нь террористууд олон хүнийг хөнөөсэн байна.
”Цайны их  зам” жуулчны чиглэл ШХАБ-ын төслийн статус авч магадгүй байна.  Энэхүү төсөл нь Орос, Монгол, Хятад улсуудын эрх баригчид, бизнесийн хүрээнийхэнийн дэмжлэгийг аваад байгаа төдийгүй төсөлд олон улсын статус  олгох нь бодит зорилт болоод байна.
Владимир Путин “ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд  үндэстэнүүдийн харилцааны асуудлаар    зөвлөл  байгуулах тухай “ зарлигт гарын үсэг зуржээ.  Зөвлөлийн тэргүүнээр төрийн тэргүүн  өөрөө байх юм.  Түүний  орлогчоор  ОХУ- ын ерөнхийлөгчийн Захиргааны  тэргүүн дэд орлогч  Вячеслав Володин болон ОХУ-ын ЗГ-ын дэд тэргүүн Дмитрий Козак нар байх юм.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012