×
Нийгэм 6 Зургаадугаар сарын 2012
Хятадын эрх баригчид Бээжингийн агаарын бохирдолын тухай өөрийн мэдээллийн хуудас нийтлэхээс татгалзахыг гадаад орнуудын элчин сайдын яамдаас  шаардсан тухай Би-би-си мэдээллээ. БНХАУ-ын хүрээлэн буй орчны дээд сайдын мэдэгдэл  юуны түрүүнд АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газарт зориулагдсан юм. Тус улсын ЭСЯ-аас хотын агаар мандлын бохирдолын тухай  мэдээ баримтыг үргэлж нийтэлж байгааг Британийн радио телевизийн корпораци тэмдэглэжээ.
Хэдхэн хоногийн өмнө академик Бурденкогийн нэрэмжит  мэдрэлийн мэс заслын эрдэм-шинжилгээний хүрээлэн  80 жилийнхээ ойг тэмдэглэв.  Энэ клиникт  өнгөрсөн зууны 30-аад онд  дэлхийд хаан ч хийдэггүй мэс заслуудыг  хийж байжээ.  Өнөөдөр ч клиникийн хамт олон  хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны ололтуудыг ашиглан,   цаг үетэйгээ хамт алхаж явна.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад лхагва гаригт өмнө нь хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байсан Рияда Хиджабаг тус улсын шинэ ерөнхий сайдаар томилов. Парламентын сонгууль явагдсанаас хойш нэг сарын дараа Асад Хиджабт шинэ засгийн газар бүрдүүлэхийг даалгалаа гэж сирийн ХМХ -үүд уламжилж байна. Асадын эсрэг зэвсэглэсэн тэмцэл явуулж байгаа сөрөг хүчний бүлгэмийнхэн үүнийг үл хэрэгсэв.
Оросын Холбооны зөвлөл (парламентын дээд танхим) цуглаан жагсаалын үеэр ёс журмыг зөрчөгчдийн талаар авах арга хэмжээг чангатгах тухай хуулийг сайшаав. Энэ баримт бичигт заасан ёсоор зөрчигчэд ногдуулах торгуулийг хэд дахин нэмэгдүүлж, цуглаан жагсаалд нүүрээ халхавчлан оролцохыг хориглож, нийгмийн ёс журмыг зөрчсөн олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулсан этгээдүүдийг шийтгэнэ.
Орос хэлний өдрийг өнөөдөр 6-р сарын 6-нд дэлхий даяар тэмдэглэж байна. 2010 онд НҮБ-аас мөн өдрийг тогтоов. Оросын аугаа их яруу найрагч Александр Пушкин 6-р сарын 6-нд төрсөн юм.Баяр ёслол Нью Йоркод НҮБ-ын төв байранд боллоо.
Өчигдөр орой Оросын Улсын дум (парламентын доод танхим)  «Нэгдсэн Орос улс» эрх баригч намын фракцын саналаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөний үеэр хууль зөрчигчдэд ногдуулах торгуулийг нэлээд нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хоёр, гуравдахь хэлэлцүүлгээр батлав. Хууль бүрмөсөн батлах санал хураалтын дүнгээр түүнийг 241 депутат дэмжиж, 147 нь эсэргүүцсэн байна.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012