×
Нийгэм 5 Зургаадугаар сарын 2012
Лалын БНИран Улсыг үндэслэн байгуулагч аятолла Рухолла Мусави Хомейнийн нэрэмжит шинэ сансрын хөлгийн буудлыг Иранд барьж дуусч байна гэж тус улсын БХ-ын сайд Ахмад Вахиди мэдээллээ. Сайдын хэлснээр бол сансрын хөлгийн буудал барих ажил 80 хувиар дууссан байна. Ойрын үед шинэ сансрын хөлгийн буудлаас  ираны үйлдвэрлэлийн хиймэл дагуулыг хөөргэж, ираны сансрын аппаратын арилжааны хөөрөлт үйлдэнэ.
Өнөөдөр  Оросын Улсын дум олон нийтийн арга хэмжээний үеэр ёс журмыг зөрчсэн тул ногдуулах торгуулийг нэмэгдүүлэхийн төлөө санал өгөв. Хувь хүн 300 мянган, албан тушаалтан 600 мянган, хуулийн этгээд 1 сая рублийн торгууль төлөх юм. Энэ нь торгуулийн хамгийн их хэмжээ юм.Түүнээс гадна хуулийн төсөл баг зүүж царайгаа нууж халхавчлах, зэвсэгтэй  ба согтуу байхыг хориглов.
Тяньаньмэнь – орчин үеийн Хятадын түүхийн эргэлтийн  цэг юм. Ийм бодол санааг Хятадын төдийгүй гадаадын шинжээчид агуулдаг.Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Бээжин бэлэн эсэх нь хараахан тодорхойгүй байна. 6-р сарын 4-ний   Тяньаньмэний үйл явдлын 23 жилийн босгон дээр хятадын эрх баригчид жагсаал цуглаан гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авчээ.
Казахстан улсын Хятад улстай хилэлдэг Алма-Ата мужийн “Аркан керген” хилийн застав дээр байсан 15 хилчний сүүлийн хүн олдлоо. Хилийн цэрэг өөрөө эрх баригчид дээр иржээ. Тэр сэтгэцийн өвчтэй бололтой.  Хугацаат албаны цэрэг шатсан  хилийн боомтын газар ажиллаж байсан мөрдөх хэсгийнхэн  дээр  иржээ. Цэргийн албан хаагчийн ярьж байгаагаар, энэ хугацаанд  ойд нуугдаж байжээ.
Америкт  ардчилагчдын  бүгд найрамдахчуудын ч  үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо сүүлийн 75 жилд гараагүй үзүүлэлтэнд хүрчээ. Саяхан явуулсан социологийн санал асуулгаар  38 %  дэмжихгүй байна. Судалгааны ажилтануудын үзэж байгаагаар,улс-төрийн тэргүүлэх   хоёр хүчнүүдийн талын бус  хүмүүсийн тоо 2008 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш  эрс нэмэгдэх болжээ.
Өнөөдөр Дэлхийн  орчныг хамгаалах өдөр. Энэ өдрийг  1972 онд батласан бөгөөд 6-р  сарын 5-нд   Стокгольмд Олон улсын орчныг хамгаалах туслгамдсан асуудлуудаар бага хурал ажлаа  эхэлжээ.Хурлаас улс орнуудын тэргүүн нар удирдамжаа болгох  26 зарчим бүхий Тунхаглалыг батласан.Тунхаглалд орчныг хамгаалж, эрүүлжүүлэх нь хүн төрөлхтөний нэн тэргүүний зорилт байна гэжээ.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012