×
Нийгэм 4 Зургаадугаар сарын 2012
Оросын буддын шашинтнууд дүйцэн өдрийг тэмдэглэж байна. Буддын бүх хийдэд хурал хурж байна. Энэ өдөр бурхан Будда Шакьямунын газрын амьдралд гурван чухал үйл явдал болсон гэж үздэг юм. Энэ  өдөр тэр төрж, гэгээрч, нирваан дүрийг олсон юм.
Хойд Кавказын Дагестан улсын Буйнакскын районд Улсыг аюулаас хамгаалах холбооны албаны удирдах газрын мэргэжилтнүүд цахилгаан дамжуулах шугамын тулгууранд тавьсан дэлбэрэх бодисыг хоргүй болгосон байна. Энэ бөмбөгийг ням гаригт илэрүүлсэн гэж тус БН улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалж “Интерфакс” агентлагт уламжилсан байна.
Оросын археологчид асар том экспедицид бэлтгэж байна. Тувагийн БН улсын нийслэл Кызыл хотоос энэ экспедици тун удахгүй гараандаа орох гэж байна. Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Шойгу энэ тухай мэдээлсэн байна. Кызыл-Курагино чиглэлд тавихаар төлөвлөж байгаа төмөр замын дагуу археологийн малталт хийхээр дэлхийн арав гаруй орноос эрдэмтэд сайн дурынхан ирэх болно.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012