×
Нийгэм 2 Зургаадугаар сарын 2012
Японы Байгаль орчны  яам компаниудад  албан тасалгаанд өмсөх зуны улирлын  хувцсыг эргэн харахыг зөвлөжээ.Энэ нь эрчим хүчний хэрэглээг багасгахтай холбоотой гэж Японы ХМХ-үүд мэдээлжээ.  Баасан гаригт  яамдуудад арай хөнгөн маягийн хувцас өмсөхийг зөвшөөрсөн тусгай кампанит ажил эхэлжээ. Энэ нь цахилгаан сэнс ажлуулж их хэмжээний мөнгө зардагийг багасгах боломжтой гэж байгууллагууд үзжээ.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр  Кремльд “Эцэг эхийн алдар” одон гардуулав. Уг арга хэмжээ өмнө өдөр болсон  Олон улсын  хүүхдийг хамгаалах өдөрт зориулсан юм.  Кремльд тус улсын янз бүрийн бүс нутгийн 12-8 хүүхэд өсгөж байгаа олон хүүхэдтэй 8  гэр бүл уригджээ.
Орос улсын вирусын эсрэг  томоохон “Касперскийн  лаборатори” компаний шинжээчид Олон улсын цахилгаан харилцаа холбоотой хамтран Ойрхи-Дорнодын нилээд хэдэн орнуудад шинэ төрлийн хортой программ хангамжийг илрүүлжээ. Тэдний ярьж байгаагаар, тэдгээр нь нилээд хэдэн орнуудад кибер тагнуулын хэрэгсэл маягаар ашиглагдаж байжээ. Хүндийн хэцүүгийнхээ болон хор нөлөө үзүүлэх үйл ажиллагааныхаа хувьд өмнөх киберзаналхийллээс давсан ажээ.
Google компани  хятадын Интернет-цензурийг тойрч гарах аргаа олжээ. Баасан гаригаас хайлтын компани хэрэглэгчидэд  бээжингийн эрх баригчдын үздэгээр “улс-төрийн засвартай” үг, өгүүлбэрийг автоматаар  засах боломж олгож байна. Ойр утгатай үг хэллэгүүд нь хайлтыг мөр дээр гарна.Тэдгээрээс бусад хайлтууд руу ороход интернет хязгааргүй үргэлжлэх аж.
Каирын эрүүгийн гэмт хэргийн шүүх бямба гаригт Египтийн ерөнхийлөгч  асан Хосни Мубаракийг 2011 оны бослогын өдрүүдэд  энгийн олон хүний амь насыг бүрэлгэхэд  буруутай гэж үзлээ. Түүнийг бүх насаар нь хорихоор  яллав.
2011 онд Орос улс долларын саятан, тэрбумтны тоогоор дэлхийд 4-р байр эзлэв.Урьд 11-р байр эзлэж байсан аж. Boston Consulting Group-ын жил дутмын 12 дахь судалгааны үр дүнг үүнийг гэрчлэн харуулав. Өнгөрсөн онд Орост 100 сая гаруй долларын орлоготой хүмүүсийн тоо 13 хувиар нэмэгдсэн тухай тайланд өгүүлжээ.
Халуун орны мөнх ногоон бүсийн  амралтын газар, өвлийн намуухан өдөр альпийн нуруунд  цанаар гулгах нь жуулчны диваажин гэж та бодож байна уу, тэгвэл үгүй. Цаг уур нь нутгийн   хүмүүсийн хувьд  чухал сорилт болсон   тийм хязгаар нутаг жуулчны диваажин болж байна гэвэл та итгэх  үү?
Хятадын эрх баригчид Японы»Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш атомын энергийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг азнах шийдвэрээ  хүчингүй болгох бодолтой байна.. Өнөөдөр CNN телевизийн сувгаар мэдээлснээр БНХАУ-ын засгийн газраас 2020 он хүртэл цөмийн энергийн стратегийн хөгжлийн тухай тогтоол гаргажээ. Засгийн газраас аюулгүй байдлын шинэ стандарт тогтоов.
11 Елизавета хатан хааны хаанчлалын 60 жилийн ойн баяр ёслол Их Британид эхэллээ.Өнөөдөр тэрээр Эпсомд нэрд гарсан морин уралдааныг сонирхон үзэх юм. Маргааш тансаг чимэг бүхий Вангийн чиргүүл онгоцыг Темза голоор  олон мянган жижиг хөлөг дагалдан явна Ойд зориулсан маш олон үзвэрийг улс даяар зохион явуулах юм.
Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак Каирын цагдаагийн академийн байшинд очлоо. Өнөөдөр энд Египетийн хуучин удирдагчийг шийтгэх тогтоолыг уншиж сонсгох юм. Хосни Мубаракыг Олон улсын эмнэлгийн төвөөс цэргийн нисдэг тэргээр  тээвэрлэв. Тэрээр мөн төвд сүүлийн 9 сарын турш хорионд байна. Хоёр талын төрөл төрөгсэд, өмгөөлөгчид болон сэтгүүлчид  танхимд цуглараад байна.   
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012