×
Нийгэм 1 Зургаадугаар сарын 2012
Хятад, Япон улсууд Азид хамгийн өндөр байшин барихын төлөө өрсөлдэж байна. Одоогоор Япон түрүүлж байна. Саяхан Токиод «Токио скай три»  телевизийн цамхаг нээгдэж анхны үзэгчдийг хүлээж авлаа. Тэд 624 метр өндөрт  гарчээ. Хятадын талаас «Шанхайн дэлхийн санхүүгийн төв» цамхаг бүр дөрвөн жил барьж байна.
Энэ оны 2-р хагаст ОХУ-ын зэвсэгт хүчин гадаад орнуудын армиудын анги салбартай тактикын тавиад сургууль  явуулахаар төлөвлөсэн тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны удирдах газраас мэдээлжээ. «ШХАБ-ын хүрээнд олон улсын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гойд анхаарал тавина» гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Сейф аль-Исламыг баривчласан ливийн ардын журамт цэргийнхэн түүнийг улс орны шинэ эрх баригчдад шилжүүлэхийн хариуд мөнгө шаардаж байна. Босогчдын алсан Муаммар Каддафигийн 39 настай хүүг Ливийн баруун-хойд Зинтан хотын шоронд хорьжээ. Орон нутгийн ардын журамт цэрэг түүнийг Ливийн эрх баригч Үндэсний шилжилтийн зөвлөлд шилжүүлэх арга хэмжээг хойшлуулав.
Хятад улс цөмийн эрчим хүчийг ашиглах  салбарт арабын зарим орнуудтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.  Энэ тухай пүрэв гаригт катарын телевизийн сувагт  өгсөн ярилцлагадаа  БНХАУ-ын ГХЯ-ны Баруун Ази болон Хойд Африкийн удирдах газрын захирал Чэнь Сяодун мэдэгджээ.
Хүүхдийг хамгаалах олон улсын өдрийг өнөөдөр 6-р сарын 1-нд тэмдэглэж байна. Мэдээллээр дүүрсэн, сэтгэл санааны ачаалал ихтэй өнөөдрийн дэлхий ертөнцөд хүүхдүүд амаргуй байдалд орсон. Эцэг эхчүүд, багш нар болон нийгмэээс хүүхдүдэд дэндүү хатуу шаардлага тавьж, тэднийг насанд хүрэгсэдийн амьдралд аль болох түргэн дасгаж тохируулахыг хичээдэг. Эдүгээ амьдралд гаргах амжилт нийгмийн гол үнэ цэнэт зүйлийн нэг болсон.
Орос улсын Өвөрбайгалийн хязгаарын Краснокаменск хотын цагдаагийнхан кодеин агуулсан болон дезоморфины мансуурлах бодис бэлтгэхэд зориулагдсан 1,3 мянган ширхэг  эм  хураан авчээ.  Энэ тухай баасан гаригт РИА Новости агентлаг Хязгаар нутгийн ДХЯ-ны удирдах газрын мэдэгдэлийг  иш татан  уламжлав.   Үүнийг Хятадаас хил давуулж  дамын наймаа хийх зорилгоор оруулж ирсэн гэж үзэж байгаа аж.
Орос улсад өнөөдөр Олон улсын хүүхдийг хамгаалах өдрийг ёслон тэмдэглэж байна.Орон даяар амьдралын хүнд нөхцөлд байгаа юуны түрүүнд өнчин болон  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд туслах хандивын арга хэмжээнүүдийг өргөн  дэлгэр явуулж байна. Нийслэл хотод зохиогдох  арга хэмжээнүүдийн хамгийн  гол хөтөлбөр Их театрын тайзнаа болох  Москвагийн  найрал дууны академийн төгсөгчдийн  концерт.
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012