×
Нийгэм Зургаадугаар сар 2012
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Москва хотноо болов. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн үг хэлэв.
Хятадын Шинжаан -Уйгурын автономит районы баруун хэсэгт гарсан газар хөдлөлтийн улмаас 24 хүн нэрвэгдэв. Нас барсан хүмүүсийн тухай ямар нэгэн мэдээлэл алга байна гэж Синьхуа уламжлав. Өмнө нь 10 хүн шархадсан тухай мэдээлж байсан. АНУ ын геологийн албанаас газар хөдлөлтийг 6,3 баллтай байсан гэж дүгнэв.
Хятадад үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 50 хүн нас барж,, 40 гаруй хүн сураггүй алга болоод байгаа тухай Синьхуа агентлаг уламжлав. Хятадын өмнө болон хойд хэсгийн нутгуудад 6-р сарын 20-оос эхлэн үер буух болсон юм.  Үерийн улмаас 34 мянга гаруй байшин барилга эвдэрч, 89 мянган байшин бага зэрэг гэмтсэн байна.
Олон улсын аз жаргалын өдрийг жил бүрийн 3-р сарын 20-нд тэмдэглэж байх юм. Энэ тухай баасан гаригт баталсан НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоолд уламжилжээ. Тогтоолын дагуу Аз жаргалын өдөр нь нийтлэг аз жаргалын үзэл санаа болон дэлхийн хүмүүсийн чухал зорилт байх юм. Энэ өдрийг тус байгууллагын бүх гишүүн орнууд нийгмийг гэгээрүүлэх ажлыг явуулж байхыг НҮБ уриалж байна.
Дэлхийн цаг хугацааны албууд 7-р сарын 1-ний өдөр цагныхаа “зүүг “ нэг секундээр зогсоох болно. Энэ нь гариг дэлхийн эргэлтээр тохируулдаг одон орны цагийг цөмийн цагтай нийлүүлэхэд зориулагдсан арга хэмжээ аж. Энэхүү шийдвэрийг 1-р сарын 5-нд Парисд “дэлхийн цагийг сахин хадгалах”зорилготой гол Олон улсын дэлхийг тойрох албаны баталсан шийдвэр юм.
Сүүлийн найман жилд Орос улсад бусад үндэстнийг бодоход орос хүмүүсийн тоо өсөн нэмэгдснийг өнөөдөр «Российская газета» сонинд нийтлэсэн хүн амын тооллогын үр дүн тусган харуулав. 2002 оны хүн амын тооллогоор ОХУ-д 115 сая орос хүн оршин сууж байсан бол 2010 онд 111 сая хүртэл цөөрчээ.
Аадар борооны уршгаар энэтхэгийн зүүн Ассам мужид хүчтэй үерт 30 хүн эндэв. 2500 гаруй оршин суугч бүс нутгийн өмнөд хэсэгт саатав. Аадар борооны улмаас тус муж улс орны өөр нутагтай харилцаа холбоогүй болсон.Асам мужийн хөдөө аж ахуйн сайд Ниламони Сен Декийн хэлснээр районы засаг захиргаа үерт нэрвэгдэгсдэд 150 майхант лагерийг нээжээ.
Газар зүйн хувьд өлс хол байрладаг орнуудын оюутны ялгаа нь нэг орны янз бүрийн үеийнхний төлөөлөөс хамаагүй бага аж. Залуучууд дэлхийчлэлд сөргөөсөө илүү эерэг зүйлүүдийг харж байна. Тэгээд ч энэ процессыг дэмжиж байна. Чухамдаа үүнийг Уулын Алтайн гайхамшигтай байгальтай Барнаул хотод энэ өдрүүдэд зохиогдож байгаа Азийн оюутны их чуулган гэрчилж байна.
Хятадын «Шэньжоу-9» жолоодлогот сансрын хөлөг амжилттай буусан тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Буулгах аппарат орон нутгийн цагаар 10 цаг 05 минутэд БНХАУ-ын хойд хэсэгт Өвөр Монголын өөртөө засах оронд хэвийн дэглэмээр буужээ. 13 өдрийн нислэгийн үеэр сансрын хөлгийг урьд хөөргөсэн хятадын «Тянгун-1» сансрын модультой амжилттай залгаж, төлөвлөсэн туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
Оросын Киров хотоос төмөр замаар Монгол улсад тусгайлан тоноглосон вагонд шилмэл 30 минжийг явуулахаар бэлэн боллоо. Минжүүд монголын нийслэлийн Туул голыг урьдын байдалд нь оруулах ёстой юм. Туул гол бол монголын нийслэлийг усаар хангаж байдаг цорын ганц гол төдийгүй, одоогийн байдлаар сүрхий бохирдоод байгаа юм. Тус голыг алт олборлогчдын татсан шуудууны ус бохирдуулсаар иржээ.
Улаан номонд ховордсон амьтны хувиар орсон Пржевальскийн морийг аврах олон улсын нэгдсэн үйл ажиллагаанд Орос улс нэгдэн орлоо. Оросын газар зүйн нийгэмлэгийн болон НҮБ ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй Өмнөд Уралын Оренбург мужид эдгээр зэрлэг амьтныг чөлөөтэй үржүүлэх экологийн төслийг хөрөгжүүлж байна.
Өнөөдөр орсоын оршин суугчид залучуудын өдрийг тэмдэглэж байна. Спортын тэмцээн, наадам, оддын тоглолт улс даяар явагдана. 1993 онд ОХУ-ын анзны ерөнхийлөгч Борис Ельцин мөн баяр тогтоов. Гэвч зөвлөлт засгийн жилүүдэд ч мен адил баярыг тэмдэглэж байсан. Сүүлийн жилүүдэд залуучуудын чиглэл Оросын төрийн бодлогод зохих байр эзлэв.
Орос-хятад-монголын аялал жуулчлалын « Цайны их зам» замаар олон улсын автоуралдаан явагдана. 7-р сарын 16-нд хятадын Эрлянь хотод гараа авсан автоуралдаан Улаанбаатарыг дамжин Буриадын нутаг дэвсгэрээр Байгал нуурт хүрэх юм. 57 машин бараг 1700 км урт замыг туулна. Энэ удаагийн уралданы зорилго «Цайны их зам» улс дамнасан аялал жуулчлалын замын хөгжилд туслахад оршино.
Шинэ удирдагч Ким Чен Ын БНАСАУ-д засгийн эрхэнд гарснаас хойш улс орныхоо эдийн засгийн бүтцийг шинэтгэх бодолтой байгаа нь мэдрэгдсэн гэж өмнөд солонгосын эрдэмтэд үзэж байна. Тухайлбал Ким Чен Ын гадаадын хөрөнгө оруулалтын тухай зургаан хуульд засвар оруулжээ.
Хойд солонгосын дүрвэгсэдийг Өмнөд Солонгост оруулахад туслаж байсан өмнөд солонгосын иргэнийг Вьетнамд баривчилсан байна. Өмнөд Солонгосын ГХЯ өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Вьетнамын өмнөд нутгийн Хошимин хотод Өмнөд Солонгос улсын 51 настай иргэнийг баривчилсан гэж ГХЯ-наас мэдээлсэн байна. Баривчилсан шалтгааныг Вьетнамын төр засаг мөрдөн байцаалт явуулж байгаа гэсэн шалтгаанаар тайлбарлахгүй байна.
Абингдонын заан яст мэлхийн төрөлд багтдаг Ганц бие Жорж нэртэй яст мэлхий Галапагоссийн олтирогын Санта-Крус арлын дархан цаазат газар үхсэн байна. Ганц бие Жорж үхэхийнхээ өмнө 88 кг жинтэй, 180 см урттай байсан байна. Энэ яст мэлхий тийм ч хөгшин байгаагүй, 100 орчим настай байсан юм. Ийм төрлийн яст мэлхийнүүд гол төлөв өвддөг зүрхний өвчнөөр үхсэн байх гэж үзэж байна.
ОХУ-ын Сибирийн холбооны тойрогт өнөө өглөөний байдлаар 106 ойн түймэр 20 мянган гектар талбайд шатаж байна. Ийнхүү өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ойн түймрийн талбай 30%-иар нэмэгдсэн байна. Тэгэхдээ 55 ойн түймрийг унтрааж чадсан байна. Красноярскын хязгаар, Тува, Буриадын БН улсууд, Томск, Эрхүү, Новосибирск мужуудад ойн түймэр дүрэлзсээр байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 36-р чуулган Санкт-Петербургтөнөөдөр ажлаа эхлэж байна. Энэ чуулганы үеэр Дэлхийн өвийн цэст оруулах 31 объектын тухай асуудлыг шийдвэрлэх болно. ОУ энэ цэст оруулахаар “Оросын Кремлиуд” цувралаа дэвшүүлээд байна. Катар, Конго, Палау, Палестин, Чад зэрэг улсууд өөрийн объектуудаа анх удаа дэвшүүлж байна.
Тайландын хойд нутгийн нэгэн буддын сүм рүү зөгийнүүд дайрсны улмаас 40 лам эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэд хэдэн лам ухаангүй байна гэж тайландын ОНХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Зөгийнүүд дайрах үед лам нар Чиангмай муж дах өөрийн сүмийнхээ хашааг шүүрдэж байжээ. Зөгийнүүд яагаад ингэж уурлан дайрсны шалтгааныг тогтоогоогүй байна.    
Ойрын үед ажиллуулахаар бэлтгэж байсан японы “Ои” АЦС-ийн ослын түгшүүрийн дохио урьд шөнө ажилласан байна. Энэ АЦС-ийн “Кансей электрик пауэр” оператор компани ингэж мэдэгдсэн байна. Засгийн газар ажлыг нь сэргээхээр зэхэж байсан АЦС-ийн 3, 4-р эрчим хүчний блокын цахилгаан хангамжийн ажлын доголдолоос болоод түгшүүрийн дохио ажилласан байна.
Өмнөд Солонгос улсын хүн ам 50 саяаас давлаа гэж тус улсын статистикийн үндэсний алба мэдээллээ. Дөчин сая хүнтэй болсон өмнөх амжилтанд 29 жилийн өмнө хүрч байжээ.Хэрвээ дэлхийн хүн амыг 7,5 тэрбум гэж тооцвол өмнөд солонгосчуудад 0,71% л ногдож байгаа юм. Харин тус улс эдийн засгаараа дэлхийн хөгжингүй 15 улсын тоонд багтаж байгаа юм.
1812 онд Эх орны их дайн эхэлснээс хойш өнөөдөр 200 жил болж байна. Энэ дайны явцад ОУ-д халдан довтолсон Наполеоны армийг бут цохисон юм. Одоогоос яг хоёр зуун жилийн өмнө наполеоны цэргүүд дайн зарлалгүйгээр хилийн Неман голыг гатлан ОУ-ын хил хязгаарт халдан довтолсон юм.
Долоон мянган жилийн өмнө хойд Африкт одоогийн цөл газрын оронд ногоон нуга байхад нутгийн оршин суугчид мал маллаж, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж байжээ. Ливийн баруун-өмнөд хэсгийн Такакори агуйнас олдсон шавар бааран дотор үлдсэн хүнсийг судлаж үзсэн Их Британи, АНУ болон ӨАБНУ-ын эрдэмтэд ийм дүгнэлт хийхэд хүрчээ. Шинжилгээний дүнд 81-ээс 15 тохиолдолд сүүн тос байх нь нотлогджээ.
Алтайн хязгаарын “Бирюзовая Катунь” эдийн засгийн бүсэд “АНД-2012. Алтай. Өсөлтийн цэгүүд” олон улсын залуучуудын удирдлагын чуулган ажлаа эхэллээ. Орос улсын 40 бүс нутаг болон гадаадын 12 орны 1500 орчим төлөөлөгчид майхан хотхонд байрлажээ.
«Хаккани сулжээ» гэгч 6-р сарын 22-нд Кабулын дүүрэгт зочид буудалд халдах ажиллагааг зохион байгуулсан байх гэж Афганистан дахь АНУ-ын цэргийн командлал сэжиглэж байгааг Афганистанд аюулгүй байдалд туслах Олон улсын хүчний командлагч генерал Жон Аллен мэдэгдэв. «Хаккани сүлжээ» гэгч бол Пакистаны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж буй афганистаны талибуудын том бүлэг юм.
Өнөөдөр оросын бүх сургуульд төгсөлтийн үдэшлэг болно. Энэ онд нийт 800 мянга орчим, түүний дотор нийслэлд 50 мянган хүн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөх юм. «Москвагийн төгсөгч-2012»баяр наадам хотын хэмжээнд анх удаа Улаан талбайд болно. «Бид нийтийн хүчин чармайлтаар элэгсэг дотно уур амьсгалыг бий болгож, Москва эдгээр охид хөвгүүдэд итгэж байгаагаа харулна.
Орос улсын засгийн газар өөрийн нийгмийн сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Төлөвлөж буйгаар үүний туслалцаатайгаар хэрэглэгчид нь орос улсын нийгэм дэхь янз бүрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх боломжтой юм. Одоо Орос улсад хэдэн арван Интернет нийгмийн сүлжээ ажиллаж байна. Тэдгээрийн дунд гадаадын LiveJournal, Facebook болон өөр бас зөвхөн оросын нийгмийн янз бүрийн зорилго, сонирхолтой хүмүүст зориулагдсан сүлжээнүүд бий.
Өнөөдөр сибирийн эртний Тобольск хот «төрсөн өдрөө» тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд Сибирийн анхны нийслэлийг үндслэн байгуулсны 425 жилийн ойг тэмдэглэж байна. Газар зүй, геополитикийн зохистой байрлал бүхий Сибирийн анхны нийслэл тухайн үед бүс нутгийн томоохон тэргүүлэгч байсан аж. Сибирийн анхны чулуун сүм болон Уралын чанадад Улаан талбайтай цорын ганц хэрэм чухам энэ хотод барьж босгожээ.
Оросын хууль зүйн яам гэрлэх насыг нэмэх саналыг авч үзэж байна. Хуульчид оросын 21 нас хүрээгүй залуучуудад гэрлэхийг хориглох санал оруулжээ.  Залуу насандаа алдаа гаргахаас охид хөвгүүдийг хамгаалахад гол зорилго нь оршино. Гэрлэж хүүхэдтэй болохынхоо өмнө эцэг эхийн үүргийг ухамсарлаж зохих зиндаанд залуучууд хүрэх ёстой гэж эрдэмтэд үзэж байна.
НҮБ-ын «Рио+20» тогтвортой хөгжлийн асуудлаархи дээд хэмжээний уулзалтад оролцогчид «Хүслүүштэй ирээдүй» гэсэн төгсгөлийн баримт бичгийг батлав. Тунхаглал хүрээлэн буй орчин хэвээр хадгалах нөхцөлд дэвшил, нийгмийн хөгжлийг урагш ахиулах үндсэн зарчмуудыг тодорхойлсон юм. Төгсгөлийн баримт бичгийг боловсруулахын тулд урьдчилан хүнд түвэгтэй хэлэлцээ хийсэн учраас баримт бичиг харилцан найр тавьсан шинж чанартай болов.
Хятадын хөлбөмбөгийн дэмжигч Евро-2012 хөл бөмбөгийн тэмцээнийг 11 хоногийн турш нойр, хоолгүй үзсэний улмаас сульдаж нас баржээ. Английн багийг дэмжигч 26 настай түүний үхлийн нэг шалтгааныг эмч нар түүнийг нойргүйдэлийн улмаас нас нөгчсөн гэж үзсэн тухай “Чайна дейли” сонин бичжээ. Эмгэнэлт явдал 6-р сарын 19-нд хятадын Хунань мужийн төвийн Чанша хотод болжээ.
Өнгөрсөн хоногт эрх баригчдын ба босогчдын хүчин мөргөлдсний уршгаар бараг 170 хүн амь үрэгдсэн гэж өнөөдөр Сирид хүний эрхийг хэрхэн сахин хамгаалж байгааг ажиглах зөвлөл мэдэгдэв.
Өнөөдөр дурсан санах, гашуудлын өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Эх орны их дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг ёслон хүндэтгэв. Тэрээр Москвад Алексанровын цэцэрлэг дэх Нэр нь тодроогүй цэргийн булшны дэргэд Менхийн галд хэлхээ цэцэг өргөв.
Оросын «Росатом» улсын корпораци болон Монгол улсын цөмийн эрчим хүчний агентлагийн хооронд мэргэжилтэн бэлтгэх тухай санамж бичигт Москвад гарын үсэг зурав. Энэ баримт бичгийн дагуу Монголын атомын мэргэжилтнүүд Орост дадлага хийнэ. Эхний таван хүн удахгүй Орос улсад ирэх юм.
1941 оны 6-р сарын 22-ний өглөө фашистын Герман ЗСНХУ-ын торгон хилд халдан орсон. Гитлерын бичиж байснаар, тэдний зорилго “Орос улсын амьдрах хүчийг бүрэн устгах” ёстой байв. Тэр нь юу гэсэн учиртай юм бэ, гэвэл оросын газар нутгийг эзлэн авч, түүний ард түмнийг боолчлох явдал аж.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев байгальд илүүтэй нөлөөгүй нийгмийн баялагийг хангах хөгжлийн чиг хандлага боловсруулахыг уриалав. Пүрэв гаригт Рио-де-Жанейрогийн тогтвортой хөгжлийн “Рио+20” олон улсын бага хурал дээр Медведев ийм загвар шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн юм. Түүний ярьж байгаагаар, нэг талаас эдийн засгийн сонирхол болон нөгөө талаас байгаль хамгаалал нь тэнцвэртэй байх ёстой юм.
73 жилийн тэртээ Монголын дорнод хил дээр орос-монголын дайчдын хамтын ажиллагааны түүхэнд хамгийн тод үлдэх үйл явдлуудын нэг болсон. 1939 оны зун зөвлөлтийн Улаан армийн дайчид, монгол цэргүүдийн хамт Халх голын нутагт Монгол улсын тусгаар тогтнол руу бүдүүлгээр халдсан Японы Квантуны армийг бут цохисон юм.
200 зорчигчтой хөлөг онгоц австралийн Рождество арлаас 220 км зайтай индонезийн усанд живсэн тухай өнөөдөр Усан дээр аюулгүй байдлыг хангах газраас мэдээллээ. Багийн гишүүд нь гамшигт байдалд орсноо дохиолсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Аврагчид живсэн хөлөг онгоц руу явав. Хөлөг онгоцны зорчигчид ба багийн гишүүдийн   хувь заяа хаашаа эргэснийг лавтай мэдээлээгүй байна.
Индонезийн Цэргийн нисэх хүчний «Фоккер ф-27» суудлын нисэх онгоц Жакартын зүүн хороололд орон сууцны цогцолбор дээр унасан тухай өнөөдөр орон нутгийн «Жакарта пост» сонин мэдээлэв. Онгоц «Халим» нисэх онгоцны баазаас холгүй сүйдсэн тухай орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Наанадаж зургаан байшин шатаж байна.
Нью-Йорк хотын шүүх өчигдөр АНУ-д хууль бусаар оруулж ирж, дуулдлага худалдаагаар худалдагдсан тиранозаурус үлэг гүрвэлийн ясыг Монгол улсад буцаан олгох шийдвэр гаргав. Маш сайн хадгалагдсан тиранозаурусын араг яс 5-р сард Нью-Йоркийн “Херитедж “/Heritage/ дуудлага худалдаанд 1,05 сая доллароор зарагдсан байсан юм.
Өмнө нь
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012