×
Нийгэм 28 Тавдугаар сарын 2012
ОУ-ын Арктикийн эргийн дагуу улсын хилд техникийн хяналт хийдэг автомат боомтууд бий болно. АБХА-ны хилийн цэргийн албаны дэслэгч генерал Владимир Стрельцов өнөөдөр сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдлээ. 2012-2020 онуудад хэрэгжүүлэх ёстой Холбооны зорилтот хөтөлбөрийн хүрээнд энэ хилийн боомтуудыг байгуулна гэж тэр хэлсэн байна. Үүний тулд оросын орчин үеийн Радио локацийн станциуд болон сансарын нөөц бололцоог ашиглах болно гэж Стельцов хэлсэн байна.
Бали аралд мансууруулах бодис оруулахыг завдсан англи эмэгтэйг Денпасара хотын онгоцны буудал дээр баривчилсан байна гэж британийн “Дейли телеграф” сонин өнөөдөр мэдээллээ. Тэр эмэгтэйн цүнхний дотор талд нуусан 4,8 килограмм кокаиныг онгоцны буудлын аюулгүй байдлын албаныхан олж илэрүүлэн түүнийг баривчилсан гэж тус буудлын гаалийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна.
БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны нийслэл Лхас хотын буддын сүмийн дэргэд 2 лам өөрсдийгөө шатаахыг оролджээ. Өнөөдөр хятадын олон нийтийн ХМХ-үүд энэ тухай мэдээлсэн байна. Цагдаа нар хурдан арга хэмжээ авч шатаж байсан лам нарын галыг унтрааж эмнэлэгт хүргүүлсэн байна. Нэг лам нь их түлэгдснээс болж нас баржээ. Өөрсдийгөө шатаахыг оролдсон сүмийн нэрийг хятадын ХМХ-үүд мэдээлээгүй байна.
Ажилгүйдэл залуужсан болон түүний дундаж нь 12,7%-д хүрч дээд амжилт тогтоож байна гэж бичсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын илтгэлтэй танилцсан шинжээчид залуучуудын ажилгүйдэл ямарч эдийн засгийн хямралаас аюултай гэдэгт итгэлтэй байна. Ажилгүйдэл гариг дэлхий дээгүүр итгэлтэй алхалж улам залуужиж байна. Хорин дөрөв хүртлэх насны 75 сая гаруй залуучууд өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр өөрийн байраа эзлэж чадахгүй явна.
Хятадын иргэнийг алж 1 сая рубль буюу 33 мянга орчим долларыг дээрэмдсэн хэргээр нутгийн гурван иргэнийг оросын Буриад улсын Дээд шүүх 18 жил хатуу дэглэмтэй шоронд хорих ялаар ялалсан байна. Заиграевын дүүргийн Илька тосгоны гурван иргэн 2011 оны 2-р сард хөрш хятад иргэн рүү дайрч дээрэмдэхээр тохиролцсон байна гэж “Интерфакс” агентлаг өнөөдөр мэдээлсэн байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012