×
Нийгэм 27 Тавдугаар сарын 2012
ОУ тун удахгүй өөрийн мөргөлчиддөө зориулж Иерусалим хотод зочид буудал нээнэ. Оросын үнэн алдартны сүмд харьяалагддаг Сергиевийн лам нарын амьдардаг газар нутаг дээр энэ зочид буудал байрлах юм байна гэж израилийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. 2008 онд оросын талд хүлээлгэн өгсөн Сергиево нь Иерусалим хотын яг төвд байдаг ба Оросын санваартнуудын бүлэг болон Үнэн алдартны Троицк сүмтэй зэрэгцэн орших юм байна.
Хов жив эрчүүдийн нөхөрлөлийг бэхжүүлдэг. Хэд хэдэн судалгаа шинжилгээ хийсэн канадын эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хэн нэгэн хөл бөмбөгчийн ч юмуу, улс төрчийн албан тушаал ахиулах асуудлыг хэлэлцэхээр нэгдсэн эрчүүд бие биетэйгээ улам нягт холбогддог байна. Харин хүүхнүүдийн хов жив тэс ондоо байдлаар үйлчилдэг байна.
Берингийн тэнгист оросын хөлдөөгчтэй хөлөг живсэн байна гэж ОУ-ын ОБЯ “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Сахалин мужийн Холмск боомтод данстай “Ахмад Болсуновский” нэртэй хөлөг бямба гаригийн өглөө их бие нь цоорч Дежневийн хошуунаас баруун урд зүгт 570 километрт живсэн байна. Хөлгийн багынхан маш сайн ажилласан тул хэн ч хэлмэгдээгүй байна. Энэ хөлөг дээр 91 хүн байжээ.
Сибирьт 625 гектар талбай бүхий 23 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын ОБЯ-ны Сибирийн бүсийн төвөөс өнөөдөр мэдээллээ. Одоогийн байдлаар 7 түймрийн голомтыг унтраагаад байна. Эднээс хамгийн том нь Тувад шатаж байсан 200 гектар бүхий голомт юм. Түймрийг унтараахад 307 хүн, 46 нэгж техник оролцсон байна.
Оросын залуучуудын дунд төрийн алба хаших сонирхол буурч байна. Энэ жилийн хавар олон улсын Юниверсум компаниас явуулсан санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна. Санал асуулгад Москва, Санкт-Петербург, Казань болон Сибирийн олон хотуудын их, дээд сургуулиудын мянга гаруй оюутнууд оролцсон байна. Асуулгад оролцогсодын 11% нь л төрийн албыг сонирхолтой гэж үзсэн байна.
Японд дэлбэрэлтээс болж нурсан хонгилын нуранги дороос японы аврагчид  4 хүний цогцсыг гаргаж авлаа гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна. Ниигата мужид пүрэв гаригийн өглөө хонгилд орох хаалганаас 1,2 километрийн зайд дэлбэрэлт болсон байна. Гурван хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн ба 4 хүн нуранги дор үлдсэн юм.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012