×
Нийгэм 25 Тавдугаар сарын 2012
АНУ-ын талаас Хятадад хүний эрх зөрчигдөж байгаа тухай шүүмжлэлийг  жинхэн байдалтай нийцэхгүй байгаа гэж Бээжин шийдвэртэй няцааж байна.Энэ тухай баасан гаригт хятадын нийслэлд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч хун Лэй мэдэгдэв.  Дипломатын хэлж байгаагаар, АНУ жил бүрийн хүний эрхийн илтгэлдээ “бусад орнуудыг гүтгэдэг".
Тюмень  үнэ  төлбөргүй Интернеттэй хот  болов. Өнөөдөр “ TyumenFree” үнэ төлбөргүй Интернетийн сүлжээг нээх бүсийн  албан ёсны танилцуулах ажиллагаа боллоо.  Мужийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд  одоогоор Wi-Fi 22 цэг   ажиллаж байна.
Күнзийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны тухай АНУ-ын Төрийн департаментын захирамж улс төрийн шинж чанартай хийгээд хоёр орны соёлын солилцоонд таагүй нөлөөлнэ гэж өнөөдөр Бээжинд хэвлэгдэн гардаг «Глобал таймс» сонинд бичжээ. 5-р сарын 17-нд Төрийн департаментээс «2012-06 захирамж. Айлчлал солилцох хөтөлбөр. Күнзийн хүрээлэнгүүд» гэж гарчигласан баримт бичгийг америкийн их сургуулиудын удирдлагад явуулжээ.
Мэдээллийн «МОНЦАМЭ» агентлагаас гаргаж байгаа «Монголын мэдээ» сонины 70 жилийн ойн арга хэмжээнүүд өнөөдөр Буриадын нийслэл Улаан Үд хотноо эхэллээ. Хэвлэлийн бага хурал болон ойн арга хэмжээнүүдийн ёс төртэй нээлт хотын Калашниковын нэрэмжит номын санд болов. Монголын сонин орос хэлнээ гарсан түүх, хөгжилд зориулсан үзэсгэлэн номын сангийн нэгэн танхимд ажиллаж байна.
Өнөөдөр оросын бараг 800 мянган сургууль төгсөгч сүүлчийн хонхны баяраа тэмдэглэж байна. Энэ нь сургалт төгссөний уламжлалт баяр билээ. Сурагчид мэндчилгээ дэвшүүлэх ёслолын дараа  хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зугаалж, цайны газарт очно. Зарим нь автобусаар явж,экскурсид оролцож, илчит хөлөг онгоцоор зугаалах юм. Хэдэн өдрийн дараа төгсөгчид төрийн нэгдсэн шалгалт өгөх юм.    Гэрэл зураг
Оросод газар сайгүй субботникууд явагдаж дуусав. Жил бүр- ийн уг ажиллагааны хүрээнд хүмүүс хот тосгодынхаа гудамжуудад гарч цэвэрлэдэг юм. Субботник гэсэн нь нийгмийн хувьд ашигтай хөдөлмөрийн даалгаврыг хүмүүс завтай цагтаа хамтран биелүүлж, тухайлбал, гудамж, талбай, байшингуудыг цэвэрлэж, мод, бургас суулгаж, ногоо тариж, дэвсгэр нутгаа тохижуулах зэрэг ажил хийдэг явдал юм.
1950-1953 оны солонгосын дайнд амь үрэгдсэн өмнөд солонгосын цэргийн шарилууд бүхий чингэлэгүүдийг бараг 60 жил өнгөрсний дараа АНУ-аар дамжуулан эх оронд  нь хүргэлээ. Эдгээр чингэлэгийг хүлээж авах ёслол Сөүлээс өмнө Сонгнам цэргийн нисэх онгоцны буудалд болов. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак, Батлан хамгаалахын сайд Ким Гван Жин, америкийн армийн генерал Жеймс Турман нар ёслолд байлцав.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012