×
Нийгэм 23 Тавдугаар сарын 2012
БНХАУ-ын эрх баригчид АНУ-д сурахаар явсан хятадын хуульч Чэнь Гуанчэнийн гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, эрхий нь хангана гэдэгт АНУ найдаж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Сохор хуульч Чэнь Гуанчэн тахир дутуу хүмүүсийн эрхийн төлөө албадан үр хөндүүлэхийн эсрэг тэмцэж байсан. 2009 онд түүнийг шоронд хорижээ.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг Монгол улсын анхны орос хэвлэл “Новости Монголии” сонин 70 жилийнхээ түүхэн  ойг  энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Пуужингийн дайралтыг урьдчилан мэдээлэх системийн оросын шинэ «Воронеж-М» радиолокацийн станцыг Эрхүү мужид туршилтын байлдааны жижүүрт  гаргав. Оросын Агаар-сансрын батлан хамгаалах цэргийн командлагч дэслэгч-генерал Олег Остапенкогийн мэдэгдсэнчилэн энэ хосгүй станц Оросын стратегийн зорилтыг биелүүлэх ээлжит салбар болсон. «Воронеж-М» радиолокацийн станц хуучирсан станцуудыг солих юм. Үйл ажиллагаа нь 6 мянган км зайг хамрана.
Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев 5-р сарын 25,26-нд  болох «Нэгдсэн Орос улс» намын их хурал дээр намыг илүү орчин цагийн шинж чанартай  болгох санал дэвшүүлэх бодолтой байна. Ерөнхий сайд намын үнэмлэх өөртэд нь гардуулсан анхан шатны байгууллагын хурал дээр энэ тухай мэдэгдлээ.
Санкт-Петербургийн мэдэллийн технологи, механик, оптикийн   үндэсний их сургуулийн оюутнууд дөрөв дэхь удаагаа программчлалын дэлхийн аврага боллоо.  Энэ жил нэр хүндтэй тэмцээн Варшавт болж өнгөрсөн бөгөөд оросын тэргүүлэгч 12 их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон юм. Оюун санааны аврагууд дэлхийн аваргын төлөө тэмцээн өмнө үеийнхээс илүү хатуу байсан гэж ярьцгаав.
Ираны атомын энергийн байгууллагын эрдэмтэд өөрсдий нь үйлдвэрлэсэн түлшийг Тегераны шинжлэлийн реакторт хүргэсэн тухай өчигдөр үндэсний телевизээр мэдээлжээ. Хоёр ялтас гэгчийн нэгий нь реакторт  хийгээд байна. Хэрэв Иран өөрийнхөө түлшээр реакторыг ажиллуулвал ураныг гадаадад баяжуулах шаардлагагүй болно. Ираны цөмийн ажиллагаа дан энх тайван чиглэлтэй гэж Тегеран мэдэгдсээр байна.
Өнөөдөр Индонезийн эрх баригчдаас «Сухой Супержет-100»нисэх онгоцны ослын улмаас амь үрэгдсэн ОХУ-ын найман иргэний шарилуудыг  оросын талд  шилжүүлэв. Нас баралтын тухай эмнэлгийн бичиг, занданшуулсныг батласан сертификат болон оросын найман иргэний шарилуудад үзлэг хийж, таниж, нэр усы нь  тогтоосон тухай протокол зэрэг баримт бичгийг Оросын дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгчэд дамжуулж өгсөн байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012