×
Нийгэм 21 Тавдугаар сарын 2012
Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болох сайн хадаглагдсан үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Йоркын Херитаэж Аукшионс дуудлага худалдааны газар нэрээ нууцалсан хувь хүнд сая доллароор зарсан байна. Энэ дуудлага худалдаан дээр Хойд Америкийн Tyrannosaurus Rex төрлөөсөө арай бага хэмжээтэй азийн Tyrannosaurus Bataar-ын араг ясыг дуудлага худалдаанд тавьсан байна гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна.
Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдхүүний тухай зарлигт ОУ-ын ерөнхийлөгч В. Путин гарын үсэг зурлаа. Урьдчилан таамаглаж байснаар сайд нарын танхим нилээд өөрчлөгдөж дөрөвний гураваар шинэчлэгдсэн байна. Үүнээс гадна засгийн газарт Алс Дорнодыг хөгжүүлэх яамны сайд, Нээлттэй засгийн газартай холбоо барих яамны сайд гэсэн хоёр шинэ орон тоо бий болсон байна.
Итали улсын хойд нутгийн Эмилия-Романья мужид өчигдөр болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж амь насаа алдсан хүний тоо долоод хүрлээ гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Шархадсан хүний тоо 50 гараад байна. 4500 хүн гэр орноо орхихоос өөр аргагүй болсон байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012