×
Нийгэм 20 Тавдугаар сарын 2012
Гариг дэлхийн хүмүүс 5-р сарын 21-нд маш ховор гайхамшигтай цагираг маягын нарны хиртэлийг үзэх юм байна. Сар гариг Нарыг бүрэн бус хаах бөгөөд түүний хүрээгээр нарны хурц хөвөө хярхаг харагдах юм. Галан цагираг Хятад, Япон, АНУ-ын тэнгэрт үзэгдэнэ. Нарны хүртэлтийн зарим хэсгийг ОУ-ын АлсДорнодын оршин суугчид ажиглах болно.
Дэлхийн томоохон нийгмийн сүлжээнг үндэслэн байгуулагч Марк Цукерберг гэрлэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан өөрийн хуудсан дээрээ статусаа шинэчилсэн байна гэж британийн Би-Би-Си радио телевизийн нэгдэл мэдээлсэн байна. М. Цукерберг сайт дээрээ хуримын ёслолын ажиллагааны фото зургийг байрлуулсан байна. Гарвардын Их сургуульд хоёулаа суралцаж байхдаа танилцаж 9 жил үерхэсэн 27 настай Присцилла Чан дэлхийн хамгийн залуу тэрбумтаны гэргий болжээ.
Оросын нэрт аялагч Федор Конюхов 60 настайдаа Эверестэд дахин авирч оргилыг эзэгнэлээ гэж РИА Новости агентлаг уламжиллаа. 1992 оны 5-р сард өмнөд талаас нь авирч дэлхийн хамгийн өндөр оргилыг эзэгнэсэн оросын анхны авирагчдын ойд энэ удаагийн экспедицийг зориулсан байна. Тэгэхэд Конюхов Эверестийн оргилд гарсан оросын Үнэн алдартны шашны анхны лам болсон юм.
Гүехэн усанд өеөдөж осолд орсон Коста Конкордиа аврага усан онгоцыг байгаа газраас нь зайлуулахаар Итал улсын төр засаг шийдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ ажиллагаа жилээс доошгүй хугацаагаар үргэлжлэх ба 300 сая доллар зарцуулах нь түүхэнд хамгийн үнэтэй нь болох юм байна.
Хятадын тэрс үзэлтэн Чэнь Гуанчэн Нью-Йоркын Их сургуулийн хуулийн тэнхимд суралцах болно. Тус их сургуулийн төлөөлөгч Жерома Коэнын хэлснээс иш татан Рейтер агентлаг ингэж мэдэгдсэн байна. Би-Би-Си-гийн мэдээлж байгаагаар  Чэнь Гуанчэн авгай хоёр хүүхдийнхээ хамтаар суралцах зорилгоор АНУ-д хүрэлцэн ирсэн байна. Сохор хуульч Чэнь Гуанчэн тахир дутуу хүмүүсийн эрхий төлөө болон албадан үр хөндөх явдлын эсрэг тэмцсэн юм.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012