×
Нийгэм 18 Тавдугаар сарын 2012
Кэмп-Дэвидэд «их наймны» дээд хэмжээний уулзалт дээр «Хүнсний аюулгүй байдлын төлөө шинэ холбоо» байгуулах тухай зарлан мэдээлнэ гэж өнөөдөр АНУ-ын засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Ражив Шах сэтгүүлчдэд мэдээллээ. Холбооны зорилго дэлхийд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог барагдуулахын тулд хөдөө аж ахуйн салбарт оруулах хувийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд оршино.
Оросын иргэд дэлхийн хамгийн идэвхитэй  аялагчид байдаг. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тоо баримтаар Орос улс гадаадад зорчигч иргэдийнхээ тоогоор дэлхийд 6-р  байранд ордог аж. Хамгийн гол шалтгаан бол манай нутаг нэгтнүүдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй болон Орос улс нь дэлхийн 10 гаруй оронтой визгүй зорчдогтой холбоотой юм.
Индонезийн мэргэжилтэнүүд  оросын инженерүүдийн хяналтан дор баасан гаригт SSJ -100  онгоцны бүхээгийн бичлэгтэй  хар хайрцагны яриаг задлан, мэдээлэлд судалгаа хийж эхэлжээ.   Бүх ажиллагаа Индонезийн лаборатори дээр суурилагдан явагдана.  Оросын тал үүнд шаардагдах төхөөрөмжний болон программ хангамжийг  хүлээлгэн өгсөн юм.   Онгоцын үзүүлэлтүүдийг заах  нөгөө хар хайрцаг одоогоор олдоогүй байна.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцевыг өөрийнх нь хүсэлтийн дагуу огцрохыг хүлээн зөвшөөрөв гэж Кремлийн хэвлэлийн алба уламжлав. Мезенцев сонгуульт хугацаанаасаа өмнө огцров.  Төрийн тэргүүний зарлигийн дагуу  тус бүс нутгийн бүрэн эрхт   тэргүүн албандаа ортол  захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Сергей Ерошенког томилжээ.
5-р сарын 8-ны өдөр Хятадын гурван загас агнуурын онгоцыг эзлэн авсан  Умард-солонгосын далайн дээрэмчид барьцааныхаа хэмжээг өсгөж 2,7 сая юань  /428 мянган долл./ болгон өсгөжээ.  Өмнө нь мэдээлж байснаар, Хятад болон БНАСАУ ын хоорондын зүүн-хойд эргээр явж байсан Хятадын агнуурын гурван хөлөг онгоцны 29 загасчныг шар тэнгист умард-солонгосын зэвсэглэсэн барьсан.
БНХАУ-ын шүүх 1999 онд шүүн таслагдахаас зайлсхийн Канад руу дүрвэн зугтааж, улмаар 2011 онд  эх орондоо хүргэгдэн ирсэн  “дамын наймааны хаан” Лан Чансинд ял оноов. Дамын наймаа хийж, татвар төлөхөөс зайлсихийсэн болон маш их хэмжээний авилгалын хэрэгт холбогдсон түүнд бүх насаар нь хорих ял оноов.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012