×
Нийгэм 16 Тавдугаар сарын 2012
Хятад улсын нэгэн хоолны газар цагдаагийн ажилтан  маш их дэлгэрсэн гахайн чихэн  зууш хуурамч болохыг илрүүлжээ.Хятадын зүүн хэсгийн  Цзянси мужийн  Ганьчжоу  хотын  хүнсний нэгэн захаас 3-р сарын сүүлээр  нэгэн худалдан авагч гахайн чих авч, хоол бэлтгэх үеэр  эвгүй муухай үнэртэй байснаас болж гахайн хуурамч чихний хэрэг илэрчээ.
2011 онд компьютерын дээрэмчдийн учруулсан  хохирол өмнөх 2010 онтой харьцуулахад 4,6 сая доллароор өсчээ.  Энэ нь ийм маягийн статистикийн түүхэнд шинэ дээд амжилтыг тогтоогоод байна. Ийм тоо баримтыг Сингапурт хэвлэгдсэн Программ хангамжийн үйлдвэрлэгчдийн ажил хэрэгч холбооны /BSA/ илтгэлд дурджээ.
5-р сарын 16-нд Орос улсад  анх удаагаа албан ёсны Shutdown Day  өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын иргэд гар утасаа унтрааж,  Интернетийг ашиглахгуй байх юм. Ийм ямагийн арга хэмжээнүүд нь дэлхийд арав гаруй жил явагдаж,  сая сая хүмүүсийг эгнээндээ нэгтгээд байна.Төслийн зорилго - компьютереес шалтгаалах байдалд анхаарлыг хандуулах.
Индонезид «Супержет-100» онгоц осолд орсон газарт олсон ярианы бичлэг бүхий төхөөрөмж гэмтсэн байна. Гэвч мэдээлэл баримтуудыг агуулсан модуль нь бүрэн бүтэн байна гэж «хар хайрцаг» гэгч дээр ажиллаж эхлэсэн шинжээчид мэдээлэв.
Афганистанд гадаадын хүчнийхний явуулж байгаа алдаатай цохилтууд нь тус улсын тогтвортой байдлыг алдагдуулж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.  Яамны авсан мэдээллээс Афганистаны янз бүрийн дүүргүүдэд 5-р сард л гэхэд энгийн номхон 30 хүн  алагджээ. НАТО гийн тэргүүлж байгаа олон улсын хүчнийхэн  Афганистанд “Мөнхийн эрх чөлөө” ажиллагааг 2001 оноос явуулж буй юм.
Дэлхийн биологийн нөөц 40 жилийн дотор бараг гуравны нэгээр багассан байна. Дэлхийн онгон байгалийн сангаас хоёр жилд нэг удаа зохиодог «Амьд гариг» шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ. Бидний гариг дэлхийд үлдээж буй экологийн ул мөр  хүн амын өсөлт ба хэт хэрэглээгээр тодорхойлогдож байна.
Тайваны засаг захиргаа цэргийн хөлөг онгоцнуудаа хэт авианы усан онгоц эсэргүүцэх өөрийн үйлдвэрийн “Сюнфен-3” шинэ пуужингуудаар тоноглох хөтөлбөрийг өргөжүүлж байна.  Тайбэйн “Чжунго шибао” сонины уламжилснаар, одоогийн байдлаар тус улсын цэргийн “Перри“ далбаат найман хөлөг онгоцны  тавыг нь эдгээр пуужингуудаар тоноглоод байгаа аж.
Египтийн ДХЯ тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хүүдүүдийн нэг Гамаль  амиа егүүтгэсэн тухай мэдээг няцаав.  Одоогийн байдлаар тэр египтийн нийслэлийн ойролцоох  Тора гянданд хоригдож байна. МЕНА агентлаг мэдээндээ мягмар гаригт египтийн нийгмийн сүлжээнд Гамаль Мубарак сэтгэл санааны хямралаасаа болоод  нэг хүний камерт өөрийгөө дүүжлэн амиа егүүтгэсэн тухай мэдээлэл гарсан тухай сануулжээ.
Индонезид осолдсон оросын “Сухой суперджет-100” онгоцны хар хайрцагийг эрлийн-аврах багийнхан олжээ.  Хайрцаг шатаж,  ялимгүй     гэмтсэн аж.  Индонезийн Үндэсний эрлийн-аврах ажиллагааны удирдах газрын  тэргүүн  Мадья Дарьятмо  сэтгүүлчидтэй уулзахдаа  нисэгчдийн бүхээгээс тэдний яриатай  хар хайрцагийг олсон тухай мэдэгджээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012