×
Нийгэм 15 Тавдугаар сарын 2012
Өнөөдөр Бээжингийн цагдаагийн газраас 100 өдрийн олон нийтийн кампанит ажиллагааг өрнүүлэв. Хятадын нийслэлд хууль бусаар сууж ажиллаж байгаа гадаадын иргэдийн тухай хов мэдээлэгч болохыг нийслэлийнхэнд уриалжээ. Бээжингийн гудамжинд эмэгтэй хүнийг хүчирхийлэхийг британийн иргэн оролдсон хэмээн үзсний дараа кампанит ажиллагаа өрнөв.
НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 15-ний өдөр олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэх болсон юм. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол үр хүүхдээс эхэлдэг гэдэгт  Нижегород мужийн Крутой Майдан жижиг тосгонд амьдардаг  Елена болон Павел Котовынхан итгэлтэй байна.   Залуу гэр бүлийн есөн хүүхэдийн тав нь өргөмөл хүүхдүүд аж.
Оросын «Сухой Супержет-100» нисэх онгоцны ослын шалтгааныг мөрдөн илрүүлэхэд нэг жилийн хугацаа шаардагдаж мэднэ гэж Индонезийн тээврийн аюулгүй байдлын асуудал эрхлэсэн Үндэсний хорооны тэргүүн Масрури сэтгүүлчдэд мэдээллээ. Индонезийн засгийн газраас оросын нисэх онгоцны бүхээгийн бичлэгийн төхөөрөмжийг Орос улсад дамжуулж өгөхөөс татгалзсан тухай үүний өмнө мэдээлжээ.
Хахуульдсан сэжгээр хоригдсон Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг хуурай өлсгөлөн зарласнаас нь хойш арван өдөр өнгөрсний дараа   өчигдөр орой тэнсэнгээр суллав.Өнөөдөр британийн «Файнэншл таймс» сонинд энэ тухай бичжээ. Монгол улсын хуучин ерөнхийлөгчийн талынхны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Улаанбаатарт хэдэн өдөр үргэлжлэсний дараа  түүнийг сулласан гэж сонин мэдэллээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012