×
Нийгэм 13 Тавдугаар сарын 2012
Sukhoi SuperJet-100 онгоц сүйрсэн газраас оросын багын нэг гишүүний цогцсыг олсон байна. 5-р сарын 13-ны Москвагийн цагаар 14 цагын байдлаар аврагчид 5 хүний цогцс олоод байна. Эрэх хайх ажлыг одоогийн байдлаар зөвхөн индонезийн аврах байгуулагын төлөөлөгчид хийж байна.
Алтайн БН улсын Плато Укокыг ЮНЕСКО-гийн шинжээчид Түүх соёлын бүх дэлхийн өвийн санд бүртгэхэд бэлэн байна.Плато байгалын обьект гэсэн цэст аль хэдийнээ орсон юм. Энэ байгалын обьектод Белуха уул, Телецийн нуур, Катунын болон Алтайн дархан цаазат газар багтаж байгаа юм.
Тайландад машины осолд орсон орос эмэгтэйд зүүн бөөрий нь болон дэлүүг нь өвөх маш хүнд мэс засалыг Бангкокын хамгийн шилдэг клиникт хийсэн байна. 35 настай Екатерина Симонова нь сэхээн амьдаруулах тасагт байгаа ба эх оронд нь буцаах талаар одоохондоо ярихад эрт байна.
ОУ-ын Хар далайн флотыг үүсгэн байгуулсны 229 жилийн ойг тохиолдуулан Крымын Севастополь хотод байрлаж байгаа оросын хөлөг онгоцууд туг далбаагаа баяр ёслолын байдалтай мандууллаа. Энэ алдартай флотын үүсгэн байгуулсан өдрийн баярын ажиллагаа хэзээч өөрчлөгддөгүй ёслол, хатан хаан 2-р Екатеринагийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаагаар эхэлдэг юм.
Индонз улсын Салак ууланд Sukhoi SuperJet-100 \SSJ-100\ онгоцны сүйрсэн газар хийж буй эрэл хайгуулын ажилд оросын аврагчид оролцож байна.Оросууд хоёр ээлжээр ажиллах ба бүх үйл ажиллагаагаа индонезийн талтай тохиролцох ёстой юм байна. Индонез улсын Эрэл хайгуул, аврах ажиллагааны үндэсний удирдах газрын дарга Мадья Дарьятмо Салак уулыг мөргөж сүйрсэн онгоцны хар хайрцгыг урьд нь олсон гэсэн мэдээлэлийг няцаалаа.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012