×
Нийгэм 12 Тавдугаар сарын 2012
Орос улсад тамхины хайрцаг дээр  тамхины үр дагаварыг харуулсан зурагтай  болно.  Холбогдох тушаалд  Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова   гарын үсэг зуржээ. Түүний ярьснаар, жил бүр 400 мянга орчим оросын иргэд  тамхи хэрэглэсний улмаас  нас барж байгаа аж.
Хятад улсын баруун-хойд хэсгийн аадар бороо болон мөндөрт нэрвэгдэгсдийн тоо 37 хүрээд байгаа бөгөөд 19 хүн ор сураггүй болоод байна. Пүрэв гаригийн орой Ганьсу мужийн Миньсянь тосгонд хүчтэй аадар бороо, мөндөртэй холилдон 70 мм хур тундас орсон юм. Эндхийн шугам сүлжээ унаж,  гэрэл цахилгаан тасарчээ.
Юрий Гагарин анх сансарт ниссэннээс хойш даруй 51 жил  өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар сансарт дэлхийн 38 орны 500 гаруй хүн  зочилжээ. Хэрвээ урд цагт бид   сансрын бүх баатруудын нэрийг  мэддэг байсан бол,  өнөөдөр  одоогийн олон улсын сансрын станцын багийнхны бүрэлдэхүүнийг бараг санахгүй  байна. Харин Монголд  гурван сансрын нисгэгчийг сайн  мэддэг юм.
Өмнөд Солонгосын буддын шашны тэргүүн дүрс бичлэгт гарсан самуун явдалтай  архи ууж, тамхи татдаг лам нарын өмнөөс олон нийтийн өмнө уучлалт гуйв.  Дүрс бичлэгийг нийтийн хүртээл болгосны дараа  Өмнөд Солонгосын буддын шашны зургаан  хийдийн   Чог одонтой  лам нарыг  огцрохыг шаарджээ.
Индонез улсад “Сухой Суперджет -100 “ онгоцны ослын газар эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Өмнө нь цэргийн эмнэлэгт амь үрэгдсэн  хүмүүсийн цогцстой 16 контейнерыг хүргэжээ.  Нэг  цогцсыг тодорхойлжээ.
Өнөөдөр Вячеслав Наговицын Буриадын төрийн тэргүүний албан тушаалд оров. Тангариг өргөх ёслол Буриадын Ардын Хурлын чуулган дууссны дараа  Буриадын дуурь бүжгийн театарт боллоо. Сибирийн холбооны тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн  бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский ёслолд оролцов. Вячеслав Наговицын орос, буриад хэлээр тангариг өргөжээ. Өнөөдөр Буриадын Ардын Хурлын ээлжит бус чуулганаар Вячеслав Наговицыныг төрийн тэргүүний бүрэн эрхтэй болгов.
ЭКСПО-2012 дэлхийн үзэсгэлэн Өмнөд Солонгост нээгдлээ. Дэлхийн 100 гаруй улс ба олон улсын 8 байгууллага шинэ боловсруулалт, үзмэрүүдээ Солонгосын хоолойн эрэг хавийн Ёсу хотод авчирав. Эдгээр бүх үзмэр «Амьд далай ба эрэг хавийн бүс: олон төрлийн нөөц ба тэдгээрийн оновчтой ашиглалт» гэдэг үзэсгэлэнгийн гол сэдвийг илтгэн харуулж байна.
Оросын алс бөглүү газар болох Уралын хойд талын   Курган мужийн Эх хүүхдийн эрүүл мэндийн шинэ төвд  анхны  өндөр технологийн төрөлтийг эх барин авлаа.  Урьд өмнө  гайхамшигт тооцогдож байсан  ийм төрлийн  20 төв өнөөдөр манай улсад   байгуулагдаад байна.
Индонезийн зэсвэгт хүчний командлагч адмирал Агуё Сухартоно   мэдэгдлээ, Индонез улс оросын сөнөөгч “Сухой” онгоцыг худалдаж авах төлөвтэй байгаа гэжээ.
Жакартын “Хадим-Перданакусума” онгоцны буудалд оросын   “Sukhoi Superjet-100” онгоцны ослын газраас онгоцны хэсгүүдтэй дөрвөн контейнерыг хүргэв. Энэ тухай “Интерфакс” агентлагт тус улсын Үндэсний аврах-эрлийн удирдах газрын төлөөлөгч уламжилжээ.  Онгоцны буудалд яаралтай тусламжийн 20 машин байгаа бөгөөд тэд цогцсуудыг цэргийн госпитальд хүргэх юм.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012