×
Нийгэм 11 Тавдугаар сарын 2012
Хятад улс ШХАБ-ын хөгжилд оруулах хөрөнгөө нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи Бээжинд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын шинэ байшинг нээх ёслол дээр мэдэгдлээ. «Хятадын тал өөр гишүүн орнуудтай хамт байгууллага үүргээ сайн биелүүлж, гишүүн орнуудын нийтийн ашиг сонирхолыг хангахын тулд оруулах бүх төрлийн нөөцийг хөдөлбөргүй нэмэгдүүлж байна» гэж тэрээр онцлов.
Орос, Индонезийн ерөнхийлөгч Владимир Путин, Сусило Бамбанг Юдойоно нар хоёр орон  оросын «Сухой Супержет-100» онгоц осолд орсны шалтгааныг илрүүлэх ажиллагаа  хамтран явуулах асуудлаар тохиролцов. Өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны мэргэжилтнүүд индонезийн ажил нэгтнүүдэд туслахаар Москвагаас  Жакарт орохоор мордов. Оросын Онцгой байдлын яам ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлж, ачаа тээврийн ИЛ-76 нисэх онгоцыг Индонези руу явуулав.
Москва, Вашингтон хоёр кибер дайнаас сэрэмжлэх яаралтай холбооны сувгийг байгуулах асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна. The Washington Post сонин АНУ-ын засаг захиргааны эх сурвалжийн үг яриаг үндэслэн ийм мэдээлэл нийтлэв. Сонины мэдээлснээр талууд хэлэлцээрийн ихэнх заалтыг сайшаасан хийгээд ойрын үед түүнд гарын үсэг зураж болзошгүй.
Орос улс инновацийн хэдэн боловсруулалтаа дэлхийн ЭКСПО-2012 үзэсгэлэн дээр үзүүлэхээр бэлтгэв. Гадаад далайг судлан хамгаалахад зориулсан үзэсгэлэн 5-р сарын 12-нд  Өмнөд Солонгосын Ёсу боомт хотод нээгдэнэ. Оросын үзэсгэлэнгийн танхимыг сонирхогчид  хөвөгч АЦС-ын загварыг үзэж, АЦС-ад осол гарсан нөхцөлд аюулгүй байдлыг хангах орчин цагийн системтэй танилцана.Мөн систем дэлхийн хамгийн тэргүүний системийн нэг билээ.
Оросын засгийн газрын “урт настай” болоод ОБЯ ны тэргүүн Сергей Шойгу өнөөдөр Москва мужийн захирагчийн албан тушаалд орж байна. Энэ  суудлыг түүнд Дмитрий Медведев санал болгосон бөгөөд 4-р сарын 4-нд  Москва мужийн  думын депутатууд  батласан юм.
БНХАУ-ын баруун-хойд хэсэгт хүчтэй мөндөртэй аадар бороо орсны улмаас 24 хүн амиа алдаж, 33 хүний хувь заяа тодорхойгүй  болоод байна. Пүрэв гаригийн үдэш Ганьсу мужийн Минься тосгонд  цаг агаарын таагүй нөхцөл үүсчээ. Хүчтэй аадар бороо, мөндөр нэг цаг орчим үргэлжлэн 70 мм хүртэл хур тунадас оржээ.Үүний улмаас харилцаа холбоонд гэмтэл гарч,  нилээд хэдэн суурингуудад цахилгаан тасалджээ.
Индонезийн аврах ангийнхан оросын Сухой SuperJet-100   онгоц сүйрсэн газар буулаа. Тэд нисдэг тэрэгний бүхээгнээс  олсоор буужээ. Нөгөөтэйгүүр газрын ажиллагааг түр зогсоожээ. Шилдэг аврах багийн  10  аврагчдад   онгоцны осол гарсан газар хүрэхэд 600 метр үлджээ. Гэхдээ үүнийг хийхэд маш бэрх аж.  Орос улс Индонезид аврах багийнхныг эрлийн төхөөрөмжийн хамт илгээж буй юм.
Оросын болон Индонезийн ерөнхийлөгч нар  “ Сухой Суперджет  100” онгоцны  эрлийн ажил болон сүйрлийн шалтгааныг тодруулах ажлыг хамтын хүчин чармайлтаар явуулахаар тохиролцов..Владимир Путинтэй  пүрэв гаригийн үдэш утсаар ярилцсан тухайгаа баасан гаригт Жакартад болсон хэвлэлийн бага хурал дээр    индонезийн тэргүүн Сусило Бамбанг Юдойоно мэдэгдлээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012