×
Нийгэм 9 Тавдугаар сарын 2012
Дэлхийн хоёрдугаар дайнд фашистын Германыг ялсны 67 жилийг ойг даян дэлхий тэмдэглэж байна. Энэ ялалт асар их үнээр олдсон юм. Энэ үнэ цэнэ нь фашистуудын зандалчид сөргөлдүүлэн байлдуулсан сая сая цэргүүдийн алтан амь, бөмбөгдөлт, бөөнөөр хорих лагерьт болон өлсгөлөн, өвчин зовлонгоос болж тэднээс ч  олноороо амь насаа алдсан энгийн номхон иргэд юм.
Өнөөдөр Жакартад  үзүүлэн танилцуулах нислэг хийгээд радарын дэлгэцнээс алга болсон оросын «Сухой Супержет» нисэх онгоцны тойрны нөхцөл байдлыг илрүүлж тодруулах бүлгийг байгуулжээ. Орон нутгийн эрх баригчид болон дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнууд  нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хэрэг явдлын  нөхцөл шалтгааныг илрүүлэхийг нисэх онгоцны буудалд ажиллаж байгаа бүлгийн гишүүд оролдож байна.
ЗХУ аугаа их Эх орны дайнд ялсны 67 жилийн ойд зориулсан баярын парад Москвад болов. Оросын 14 мянга орчим  цэргийн албан хаагч болон орчин цагийн 100 гаруй нэгж байлдааны техник парадад оролцов. ОХУ-ын төрийн далба ба Зэвсэгт хүчний бэлэгдэл бүхий туг зүүсэн нисдэг тэргүүд гол талбайн дээгүүр жагсан нисч өнгөрөв.
Жакартад үзүүлэн танилцуулах нислэг хийгээд радарын дэлгэцнээс алга болсон Superjet-100 нисэх онгоцыг эрэж байна гэж Индонеийн нисэх хүчний албаны удирдлагаас мэдээлэв. Энэ онгоцонд 44 хүн, түүний дотор багийн гишүүн оросын 8 ба бусад улсын 36 иргэн байсан. Гар утсаар утасдсанд  хэн ч хариулаагүй байна.Нисэх онгоц үзүүлэн танилцуулах нислэг хийснийхээ дараа нисэх онгоцны буудалд цагтаа буусангүй.
5-р сарын 9-нд тэмдэглэдэг Ялалтын баяр бол шудрага ёс, аж амьдралын ялалтын  бэлгэ тэмдэг гэдэгт Оросын ерөнхийлөгч Владимир Путин итгэж байна. Тэрээр Кремльд Ялалтын өдрийг тохиолдуулан хийсэн  дайллага дээр  ахмад дайчдад хандан залуу үеийнхэн Ялалтын дурсгалыг нандинглан хадгалж, эв нэгдэл, жинхэнэ эх оронч үзлийн уламжлалд хувь нэмрээ оруулах талаар бололцоотой бүхнийг хийхийг уриалан мэдэгдлээ.
Казахстан аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг тэмдэглэж байна. 5-р сарын 9-ний өдөр Казахстанд  ажлын бус баярын өдөр юм. Өнөөдөр тус улсын бүх хотод баярын арга хэмжээ, концерт болж, ахмадуудыг хүндэтгэх, дайны баатаруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол үйлдэж байна.
Ялалтын өдөр Оросын бүх бүс нутагт баярын арга хэмжээ явагдаж байна. Тюменьд аугаа их Ялалтын 67 жилийн ойн баяр ёслол цэргийн жагсаалаар эхлэв. Оршин суугчид тэднийг алга ташин угтав. «Аванпост» хүүхэд залуучуудын төвийнхөн  хотын төвд дайны ахуйн байдлыг дуриалган сэргээсэн майхант лагерийг зохион байгуулжээ. Тэд хээрийн тогооны газарт «фронтын будаа» хийлээ.
Өнөөдөр ОХУ-аас Японд суугаа элчин сайд Евгений Афанасьев болон ТУХН-ийн орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын удирдагчид Ялалтын өдрийг тохиолдуулан зөвлөлтийн домогт тагнуулч Рихард Зоргейн хөшөөнд цэцэг өргөв. Зорге аугаа их Эх орны дайнд ЗХУ ялалт байгуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан юм. Ёслол Токиогийн баруун-өмнөд дүүрэгт Зоргег оршуулсан Тама оршуулгын газарт болов.

Георгийн тууз оросын сая сая иргэний хувьд нацизмыг ялсан аугаа их ялалт болон ахмад дайчин ба байлдааны талбарт амь үрэгдсэн баатаруудын дурсгалын  бэлгэ тэмдэг боллоо. Энэ онд Георгийн тууз тараах арга хэмжээ Орост төдийгүй дэлхийн 92 улсад хоёр долоо хоног үргэлжлэв.  Оросын оюутнууд энэ арга хэмжээг санаачласан юм.

Өнөөдөр Пхеньянд ОХУ-аас БНАСАУ-д суугаа элчин сайдын ямны ба оросын бусад байгууллагын ажилтнууд Моранбон цэцэрлэгт хүрээлэн дэх «Чөлөөлөлт» хөшөөнд цэцэг өргөв. Хөшөөг Дэлхийн хоёрдугаар дайны үед Солонгосыг японы милитаристуудаас чөлөөлсөн байлдаанд оролцож амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулсан юм.
Өнөөдөр Москвад Улаан талбайд 1941-1945 оны аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойд зориулсан цэргийн парад боллоо. Зэвсэгт  хүчний ба бусад хүчний байгууллагын 14 мянга гаруй цэрэг офицер, цэргийн их дээд сургуулийг сонсогчид баярын парадад оролцов.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо иргэдэд Ялалтын баярын мэнд хүргэв. Тэрээр Москвад Улаан талбайд баярын парадыг нээж  үг хэлэхдээ аугаа их Эх орны дайны эхний өдрүүдэд ЗХУ-ын удирдлага алдаа гаргасан боловч  эрх чөлөөний  их үзэл санааны  төлөө ард түмний нэгдэл нягтрал ялалт байгуулах боломж олгосныг онцлов.
Өнөөдөр Владивостокод 2000 орчим цэргийн албан хаагч аугаа их Эх орны дайнд ялалт  байгуулсны 67 жилийн ойд зороиулсан парадад оролцлоо. Ёслолын маршийн дараа найр цэнгэл цэцэрлэгт гудамж, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд шилжсэн. Энд ахмад дайчдад концертын хөтөлбөрийг толилуулж байна. Ялалтын баярыг тохиолдуулан цэргийн ангиуд ба Номхон далайн флотын байлдааны хөлөг онгоцууд дээр далбаа мандуулах ёслол боллоо.
Өнөөдөр Орос улс аугаа их Эх орны  дайнд ялалт байгуулсны 67 жилийн ойг тэмдэглэж байна. Ялалтын өдөр бол 1941-1945 оны аугаа их Эх орны дайнд байгуулсан ялалтад зориулсан 5-р сарын 9-нд жил дутам тэмдэглэдэг ОХУ-ын нийт ард тумний баяр юм.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012