×
Нийгэм 8 Тавдугаар сарын 2012
Төрийн Дум Дмитрий Медведевийн нэрийг засгийн газрын тэргүүний албан тушаалд баталлаа. Улс орны ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин өчигдөр түүний нэрийг депутатуудад санал болгосон юм. Шинэ ерөнхий сайдыг Төрийн Думын 299 депутат дэмжиж, 144 нь эсэргүүцсэн байна. Түдгэлзсэн хүн байхгүй.
Өнөөдөр 5-р сарын 8-нд ОХУ-ын Төрийн Дум олонхийн саналаар ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведевийн нэрийг ОУ-ын засгийн газрын ерөнхий сайдын албан тушаалд баталлаа. Медведевийн төлөө “Нэгдсэн ОУ” нам болон “ОУЛАН”-ын бүлгүүд саналаа өгч, коммунисдууд болон “Шудрага Орос орон” намын бүлэг эсрэг санал өгсөн байна.
Сибирь,Алс Дорнодын хөгжил Оросын ирээдүйн засгийн газрын урьтлалын нэг болж, бүтэцэд нь тусгалаа олж мэднэ гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшсэн Дмитрий Медведев мэдэгдлээ. Энэ зорилтыг биелүүлэхэд арилжааны зохих нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж тэрээр заажээ. Алс Дорнодын дэд бүтцийн гол гол төсөлд хөрөнгө оруулах төрийн компанийг байгуулах тухай өгүүлж байна гэж Медведев тэмдэглэн хэллээ.  
ОХУ-ын шинэ засгийн газар хэрэгжүүлж эхлэсэн шинэтгэлийн стратегийг цаашид үргэлжлүүлнэ гэж засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшсэн Дмитрий Медведев парламентын доод танхимд мэдэгдлээ. « Ажил бүр эхнээс нь хийх шаардлагагүй» гэж тэрээр батлан илэрхийлжээ. Ирээдүйн засгийн газар төрийн удирдлагын мэдээллийн орчинг гурван жилийн дотор төлөвшүүлнэ. Төрийн үйлчилгээ цахим хэлбэрээр авах иргэдийн хувь 70-аас багагүй байх болно.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведевийг засгийн газрын тэргүүний албан тушаалд томилох  саналыг Улсын думд батлуулахаар оруулав.Путин Медведевийг иргэний нийгэмтэй нээлттэй яриа хэлэлцээ хийж,чухал өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн туршлагатай  улс төрч хэмээн нэрлэв. Өөрчлөн байгуулалт төрийн аппаратын үр бүтээлийг  нэмэгдүүлэх, хувь хүн, үнэн, шудрага ёсыг  хамгаалаж чадах хууль сахиулах ба шүүх системийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах болон парламентын хугацаанаас өмнө явуулах сонгуулийг болиулах асуудлаар сөрөг хүчинтэй тохиролцов. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр ерөнхий сайд сөрөг «Кадима» намын удирдагч Шауль Мофазтой  тохиролцсон байна.
Үе үеийнхэн солигдож, олон арван жил улирч өнгөрсэн ч 1945 онд нацизмыг ялсан  нь дэлхийн сая сая хүний хувьд  урьдын адил түүхийн гол үйл явдал байсаар байна. НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 8,9 өдрүүдийг  дурсамж, эвлэрлийн өдөр болгов.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин фашист Германыг ялсны өдрийн өмнөхөн  Москвад Нэр нь тодроогүй цэргийн булшны дэргэд Мөнхийн галд хэлхээ цэцэг өргөв. Түүнчлэн засгийн газрын гишүүд болон улс төрийн намуудын төлөөлөгчид ба жанжин, ахмад дайчид цэцэг өргөв. 5-р сарын 9-нд Ялалтын баярт зориулсан цэргийн парадад оролцох Москвагийн цэргийн гарнизоны дайчид Мөнхийн галын өмнүүр ёслон алхаж  өнгөрөв.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012