×
Нийгэм 7 Тавдугаар сарын 2012
Хятадын зүүн нутгын ногоо нийлүүлэгчид тээвэрлэх явцад муутгахгүйн тулд байцааг формальдегидын уусмалаар боловсруулж байсан байна гэж Синьхуа агентлаг уламжилсан байна. Тус агентлагын мэдээлж байгаагаар олонхи фермерүүдэд хөргөгчтэй машин худалдаж авах мөнгө байхгүй байсан байна. Формальдегид нь өмөн үү өвчин үүсгэдэг хортой бодис юм.      
Өнөөдөр Москвад болсон зөвшөөрөлгүй цуглаанд оролцсон 120 хүн болон сөрөг хүчний нэг удирдагч Борис Немцовыг баривчилсан байна. Баривчлагдсан нөхдүүдтэй олон нийтийн хэв журмыг зөрчиж болохгүй талаар ухуулан таниулах яриалцлага хийсний дараа тэднийг суллана. Өчигдөр нийслэлд 8 мянга гаруй хүн оролцсон сөрөг хүчний жагсаал болж өдөөн хатгасан ажиллагаа явуулсны улмаас эмх замбараагүй байдал үүсэх үеэр Немцовыг бас баривчилсан юм.
5-р сарын 7 бол Радиогийн өдөр юм. Яг энэ өдөр оросын эрдэмтэн Александр Попов хамгийн анх радио хүлээн авагч зохион бүтээсэн билээ. Зуун жилийн дараа мэдээллийн шинэ шинэ цахим эх сурвалжууд бий болсон нь мэдээж хэрэг гэхдээ радио олон нийтийн ХМХ-үүдийн хамгийн ардчилсан, нэр хүнтэй мэдээлэлийн хэрэгсэл хэвээрээ байж телевиз, хэвлэл, интернеттэй амжилттай өрсөлдсөөр байна.
ОУ-д өнөөдөр холбооны салбарын бүх ажилчид Радиогийн өдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Яг энэ өдөр 1895 оны 5-р сарын 7-нд оросын эрдэмтэн Александр Попов хамгийн анх радио хүлээн авагч зохион бүтээсэн юм. Энэ нь утасгүй харилцаа холбооны хөгжлийн эхлэлийг тавьсан ба өнөөгийн бүх шинэ технологиудын үндэс нь болсон юм. Улс орон даяар өнөөдөр сэдэвчилсэн олон үзэсгэлэн ажиллаж байна.
Москвад 5-р сарын 6-нд болсон засгийн газрын эсрэг цуглааныг олныг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэхгүйн төлөө тэмцсэн 30 орчим цагдаа хэлмэгдсэн байна. Тэднээс 4-ийг нь эмнэлэгт хэвтүүлсэн байна. “Сая сая хүмүүсийн марш” нэртэй цуглаанд ойролцоогоор 8 мянган хүн оролцжээ. Тэд эхлээд  жагсаал болох ёстой байсан  Болотный талбай хүртэл тайван жагсаж явсан байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012