×
Нийгэм 6 Тавдугаар сарын 2012
Ням гаригт Япон улсын нийслэлээс холгүй хар салхи болж арваад байшин нуран унаж, доод зах нь 30-аад хүн шархадсан байна гэж Ассошиэтейд Пресс агентлаг уламжилсан байна. Токиогоос зүүн хойд зүгт 60 км байдаг Ибараки засаг захиргаанд хамрагддаг Цукуба хотод хар салхины гол хүч нь төвлөрсөн байжээ гэж гал түймэртэй тэмцэх газар мэдээлсэн байна.
Балбын вант улсад болсон усны үерт оросын иргэд хэлмэгдээгүй гэж тус улсад суугаа ОХУ-ын ЭСЯ ням гаригт РИА Новости агентлагт уламжилсан байна. Орон нутгийн ХМХ-д бичсэн алга болсон гурван хүн нь Украин улсын иргэд байжээ гэж ОУ-ын ЭСЯ-ны ажилтан Алексей Екин мэдэгдсэн байна. Тэгэхдээ ЭСЯ нөхцөл байдалд хяналт тавьсаар байна.
Хоккайдо Электрик Паур компанийн “Томари” АЦС-ийн 3 дахь реактор буюу Япон улсад ажиллаж байсан сүүлчийн цөмийн реакторыг шалгах үүднээс ажлы нь зогсоолоо гэж тус станцийн оператор компани мэдээлсэн байна. Япон улсын 50 цөмийн реактороос өнөөг хүртэл Хоккайдо мужийн  “Томари” АЦС-ийн реактор л ажиллаж байсан юм.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012