×
Нийгэм 5 Тавдугаар сарын 2012
Оросын 13 сая хөгжлийн бэрхшээлтэй  хүн сайн сайхан амьдарна. Орос улсаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст саадгүй орчинг байгуулах замаар зарчимт  алхам хийлээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведев тахир дутуу хүмүүсийн тухай НҮБ-ын конвенцийг батлах хуульд гарын үсэг зурав. Дэлхийн 100 гаруй улсын нэгдсэн конвенци хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүх эрхийг хамгаалж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНБуриад Улсын өнөөгийн ерөнхийлөгч Вячеслав Наговицыныг  шинэ хугацаанд төрийн тэргүүний эрх мэдэлтэй болгох саналыг өнөөдөр бүс нутгийн парламентад хэлэлцүүлэхээр оруулав. Наговицын урьдын таван жил энэ албан тушаалд  үр бүтээлтэй ажиллаж ирсэн гэж  Сибирийн холбооны тойрогт суугаа ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконский хэллээ.
2015 он гэхэд БНХАУ-ын Интернет хэрэглэгчдийн тоо 800 сая болох аж. Ингэснээр дэлхийн сүлжээнд  тус улсын 1,3 тэрбумд тоологдох   хүн амын 57 хувь холбогдох юм.  ЭНэ тухай БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны мэдэгдэлд дурджээ.Уг мэдээлэлд  200 мянган хэрэглэгчид нь Хятадын хөдөө нутгуудын  оршин суугчид байх аж.
БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтууд нь ялимгүй  газар хөдлөлтөнд хүргэж мэднэ, гэхдээ бүс нутгийн чичирхийлэлд нөлөө үзүүлэхгүй. Энэ тухай   оросын газар хөдлөлтийн мэргэжилтэн, физик-математикийн ухааны доктор Иван Тихонов “Интерфакс”агентлагт мэдээлжээ. Тэрээр тэмдэглэхдээ, БНАСАУ-д болж байгаа цөмийн бүх дэлбэрэлтүүд нь  10-20 килотонн орчмын хүчин чадалтай байна.
Оросын Superjob.ru Интернет-порталын эрдэм шинжилгээний төв оросын оршин суугчдаас чухам ямар мэргэжлийг хүндэтгэж байгааг тогтоожээ. Эмч, багш нар энэ талаар тэргүүн байр эзлэв. Эдгээр мэргэжлийг нийгэмд хамгийн чухал  энэрэнгүй хэмээн үзжээ. Асуултад хариулагсадын бараг гуравны нэг нь эмч нарыг хүндэтгэж тэд амь бие хайрлалгүй ажиллах энэрэнгүй сэтгэлтэй гэж үзсэн байна.
Монголоос төөрч Орос руу орж ирсэн баавгайн бамбаруушинд тусламж үзүүлж байна.  Өлсгөлөн, цочомтгой  өсвөрийн “хил зөрчигч”-ийг Хиагт хотын  оросын хилийн цэргийнхэн  барьж авчээ. Бамбарууш нь ойролцоогоор гурван сартай бөгөөд ээж нь амь үрэгдсэн байж болох аж.  Бамбаруушийн хувь заяаг шийдвэрлэхээр Хиагтын районы тэргүүн Валерий Цыремпилов  шийджээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  5-р сарын 3- нд  ОХУ-ын хойд кавказын Дагестан улсын нийслэл Махачкалад  дэлбэрэлт гарсны улмаас 13 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсныг  эрс буруушаав. Пан Ги Мун  Махачкалад гарсан халдлагад  нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэв.
Египтийн нийслэл Каирт тус улсын БХЯ ны дэргэд баасан гаригт   гарсан мөргөлдөөний улмаас нэг цэргийн албан хаагч   нас барж, 373 хүн  янз бүрийн зэргийн  шарх авчээ. Энэ тухай орон нутгийн эмч нар мэдэгджээ. Мөргөлдөөн өчигдөр  үдэш  цэргийн яамны гадаа олон нийтийн  жагсаал  хийхээр цугларсан хэдэн зуун хүмүүсийг ирэх үед эхэлжээ.
 5-р сарын 17-нд Лондонгийн хэвлэлийн нэгэн газар афганы талибуудын яруу найргийн түүвэрийг худалдаанд гаргана гэж британий “Гардиан” сонин уламжилжээ.“Талибуудын яруу найраг” нэртэй номонд  “Талибан”хөдөлгөөний веб-хуудаснаас авсан  пушта хэлнээс англи хэл руу орчуулсан 25 шүлэг  оржээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012