×
Нийгэм 4 Тавдугаар сарын 2012
Москва Ялалтын баярыг тэмдэглэхэд бэлэн байна. 3 сая гаруй хүн  хотын 230 арга хэмжээнд оролцоно гэж өнөөдөр нийслэлийн нийт олонтой харилцах хорооны тэргүүн Александр Чистяков мэдээллээ. Эдүгээ Москвад суудаг 193 441 ахмад дайчны 37690 нь  Эх орны их дайнд оролцсон хийгээд 151 677 нь ар талд ажилласан юм.
Казахстаны соёл, мэдээллийн яамнаас БНУлсад төдийгүй Төв Азийн бүс нутагт тэргүүний байр эзлэх зорилт үндэсний «Казинформ» мэдээллийн агентлагад тавьсан тухай яамны тэргүүн Дархан Мынбай мэдээлэв. «2012 онд «Казинформ» мэдээллийн агентлагийг шинэчлэж эхлэнэ. Түүний техникийг шинэчлэж, Интернетийн орчин цагийн боломжийг харгалзан хэвлэл мэдээллийн шинэ шинэ хэрэгслийг ашиглана» гэж тэрээр тайлбарлан хэллээ.
Энэ сард «Воронеж-ДМ» маягийн шинэ үеийн радиолокацийн станцыг Эрхүү мужийн Усолье-Сибирский хотод ашиглалтад оруулах тухай ОХУ-ын БХЯ-ны агаар-сансрын батлан хамгаалах цэргийн хэвлэл-мэдээллийн албаны удирдах газрын албан ёсны төлөөлөгч Алексей Золотухин  сэтгүүлчдэд мэдээлэв. «Станц пуужинт довтолгооныг урьдчилан мэдээлж сэрэмжлэх оросын системийн боломжийг өргөжүүлнэ» гэж тэрээр хэллээ. «Воронеж-ДМ» маягийн радиолокацын станц алсаас илрүүлэх системд багтав.
Сири улс 5-р сарын 7-нд явагдах парламентын сонгуульд  бэлтгэж  байна. Сонгууль нь тус улсад  2-р сарын 26-нд явагдсан  бүх нийтийн  санал асуулгаар сайшаасан  шинэ Үндсэн хуулийн дагуу олон намын тогтолцоон дээр  явагдах юм.  Сонгуульд анх удаагаа албан ёсны  бүртгэлтэй сөрөг хүчний намууд оролцоно.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Дагестанд амь үрэгдсэн ба шархдаж бэртсэн хүмүүсийн гэр бүлүүдэд шаардлагатай бүх тусламж үзүүлэхийг Дагестаны удирдагч Магомедсалам Магомедовад даалгав. Сүүлийн үед Орост хамгийн аюултай  террорын ажиллагаа Дагестаны нийслэлд явуулав. Өнөөдеөр шөнө орой Махачкалад цагдагийн  газрын дэргэд маш хүчтэй хоёр дэлбэрэлт нижигнэв. 13 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдаж бэртэв.
Тоон технологийн хувьсгалт хөгжил заримдаа гэнэтийн зохисгүй үр дагавартай болж байна. Техникийн шинэ бүтээл террористуудад мэдээллийг уламжлах нэмэлт боломж өгч байна. Тухайлбал саяхан Германы тусгай албад аялал жуулчлалын хөлөг онгоцыг булаан эзлэх тухай «Аль-Каида» бүлгийн төлөвлөгөөг садар самууны кинонд нууцласныг илрүүллээ.  Берлинд австрийн 22 настай иргэн Максуд Лодиноос садар самууны киног далдласан картыг хураажээ.
Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, компьютер сонирхогчид болон салхинд зугаалах дуртай хүмүүсийн  хөгшрөлт нь бага байдаг аж. Судалгаанд  70-93 хүртэлх насны  хэдэн зуун хүн оролцожээ.  Компьютер ашигладаг, биеийн дасгал хийдэг, хүмүүс нь идэвхигүй амьдрал эрхэлдэг, Интернет сонирходогүй хүмүүсээс илүү ой ухаан сайтай  болохыг судалгааны үеэр тогтоожээ.
Австралийн иргэн, 97 настай Алан Стюарт  анагаах ухааны дээд сургуулийн дэлхийн хамгийн урт настай  магистр боллоо. Түүний амьдралын дөрөв дэхь дипломыг өнөөдөр Өмнөд Ульс мужийн SCU их сургууль дээр гардуулав. 1936 онд Стюарт шүдний эмчийн их сургуулийг төгсөж, дараа нь шүдний эмчийн мэс засалчийн докторын зэрэг хүртэж, улмаар он удаан  жил  мэргэжлээрээ ажиллажээ.
Дэлхийд алдартай “Vogue” сэтгүүл  хэт туранхай загвар өмсөгчидтэй цаашид  хамтран ажиллахгуй  тухайгаа зарлав. “ Манай редакц гоо сайхан, эрүүл мэнд хоёр  нь салашгүй нэг зүйл” гэдэгт итгэлтэй байна. Бид эрүүл биш тураалын асуудлыг хариуцлагатай гаргаж тавихаар шийдлээ” гэж хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.
Ираны “Бушер”  АЦС өмнө төлөвлөж байсны дагуу 5-р сарын сүүл үеэс станцынхаа 100 % хүртэлх хүчин чадлаар ажиллаж эхлэнэ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012