×
Нийгэм 3 Тавдугаар сарын 2012
ОХУ -ын  бүрэлдэхүүнд ордог Карачаево-Черкесын Бүгд Найрамдах Улсад ноос боловсруулах үйлдвэр  баригдаж байна. Оросын хувьд энхүү төсөл нь хосгүй  бөгөөд хаягдалгүй үйлдвэрлэл юм. Карачаево-Черкесын БНУ Хойд Кавказын уулын бэлд оршидог юм. Карачаево-Черкес бол аж үйлдвэр болон газар тариалангийн  орон. Тус улсын хойд хэсэгт хиймийн аж үйлдвэр, машин угсрах  болон хөнгөн үйлдвэр хөгжсөн юм.
Удахгуй Алтайн ууланд ой модтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт үлэмж их мөс хурдтай хайлж байна. Сүүлийн 40 жил 77 мөсөн уул хайлжээ.  Ийм хандлага ойрын арван жил хадгалагдах төлөвтэй байна гэж Алтайн их сургуулийн мэргэжилтэнүүд  үзжээ.
«Сэтгүүлчдийг хамгаалах хороо» олон улсын төрийн бус байгууллагаас хамгийн хатуу хяналт  тогтоосон улсуудын цэсийг нийтлүүлэв. Эритрея, Умард Солонгос, Сири гурав  түүнд эхний байр эзлэжээ. Мөн Иран, Экваторын Гвиней, Узбекистан, Мьянма, Саудын Арави, Куба, Белорус зэрэг улс мэдээллийн агуулга, тархалтад хяналт  тавьсан арван орны тоонд оров.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012