×
Нийгэм 2 Тавдугаар сарын 2012
Москвад Кремлийн дэргэд «Россия» зочид буудлыг татан буулгаснаас хойш бий болсон газар талбайг эзэмшихийн төлөө нээлттэй тэмцээнд 30 төсөл түрүүлжээ. Шуугчид үнэмлэхүй түрүүлэгчийг сонгон тогтоосонгүй. Юу гэвэл Москвагийн төв дунд түүхийн газар талбайг эзэмших ард олны саналыг шалгаруулах тэмцээн тодорхой үр дүнтэй үзлэг биш хотын оршин суугчдыг хүндэтгэх төдий арга хэмжээ болсон юм.
Хятадын ХМХ-үүд гэрийн хорионоос оргож зугтасан хүний эрхийн төлөө тэмцэгч сохор Чэнь Гуанчэний тухай анх удаагаа мэдээлэв. Өмнө нь БНХАУ-ад хүчээр үр хөндөхийн эсрэг тэмцэгч Чэн долоо хоногийн өмнө гэрийн хорионы баривчилгаанаас орогон зугтаж, БНХАУ дахь АНУ-ын Элчин сайдын яаманд толгой хорогдож байгаа тухай түүний танилуудын уламжилснаас Өрнөдийн янз бүрийн ХМХ-үүд иш татан мэдээлж байсан.
Тайваний нийслэл Тайбэй хотод харъяалагдах Синьбэй хотын даргын газраас томоохон дэлгүүрүүдэд нүүрс худалдахыг хязгаарлах болов. Хотын захиргаа амиа хорлогчдын тоо өссөнтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг авахаар болжээ. Учир нь амиа хорлогчид нь өрөөгөө түгжиж, хийнд угаартадаг байна. Шинээр гаргасан захирамжийн дагуу одооноос Синьбэйн дэлгүүрүүд хэрэглэгчдийн хүрч чадахааргүй газарт нүүрсийг хадгалах ёстой юм.
Москвад мягмар гаригт гарсан хүчтэй салхины улмаас тус хотод 148 мод унаж, 16 барилга байгууламж эвдэрч нурав. Энэ тухай РИА-Новости нийслэл хотын ОБЯ-ны ажилтаны уламжилснаас иш татан мэдээлжээ. Хүчтэй салхины үеэр Москвагийн зүүн-хойп хэсэгт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хохирчээ. Хүчтэй салхины улмаас гудамжаар явж байсан тэдэн дээр мод унажээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн гэж агентлагийн мэдээнд уламжилжээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012