×
Нийгэм 1 Тавдугаар сарын 2012
Өнөөдөр БНАСАУ-ын нийслэлийн оршин суугчид төрийн баярын статустай Майн нэгний өдрийг баярын концерт, ардын найр цэнгэл, спортын тэмцээнээр тэмдэглэж байна. Нийслэлийн олонхи оршин суугч баярын өдөр гэр бүлээрээ зугаалах дуртай. Ким Чен Ын Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга Чан Сон Тхектэй хамт Рунгра аралд хүрэлцэн очлоо. Энд далайн гахайн (дельфин) хүрээлэн, усан зугааны төвийг барьж дуусч байна.
Нью Йоркод 2001 оны 9-р сарын 11-нд террорын ажиллаганд эвдрэн нурсан Делхийн худалдааны төвийн хоёр байшингийн оронд барьж буй байшин одоо хотын хамгийн өндөр нь болжээ. Өчигдөр тэр 381 метр өндөрт хүрэв. Урьд Эмпайр-стейт-билдинг өндөр байжээ. Шинэ тэнгэр баганадсан байшинг барих ажил бас нэг жил үргэлжлэх бололтой. Шинэ байшин 541 метр буюу 1776 фут өндөр болох юм.
Ангар голын ус бохирдсон учир усгүй болсон хот тосгодыг Эрхүү мужид усаар шат хангаж эхэллээ. Гэсэн ч дамжуулж байгаа ус ууж, түүгээр хоол хийхийг одоохондо хориглосоор байна гэж өнөөдөр бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. Усан хангамжийн технологийн онцлогтой холбогдуулан усан хангамжийг шат шатаар бүрэн сэргээх тухай мужийн засаг дарга мэдээллээ.
Өнөөдөр Орос улсад Майн нэгний хавар, хөдөлмөрийн баярыг тэмдэглэж байна. Москвад үйлдвэрчний эвлэл ба «Нэгдсэн Орос улс» намаас зохион байгуулсан баярын жагсаалд 100 мянга орчим хүн оролцоно. Юу гэвэл урьд төр засгийн удирдагчид олон нийтийн жагсаалд ерийн жагсагчидтай хамт оролцоогүй. Тэд нийслэлийн төвөөр «Энх тайван!», «Хөдөлмөр!», «Май!
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012